УИХ-ын Тамгын газраас санаачлан УИХ-ын гишүүний зөвлөх, туслах ажилтнууд, бие төлөөлөгчдөд зориулсан чиглүүлэх сургалтыг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулав. Энэхүү сургалтыг 2014 оны намрын ээлжит чуулган эхлэх гэж буйтай холбогдуулан зохион байгуулж байгаа бөгөөд 80 орчим хүн хамрагдсан юм.
УИХ-ын гишүүний зөвлөх, туслах ажилтнууд, бие төлөөлөгчид энэхүү сургалтад хамрагдсанаар УИХ-ын хуралдааны цахим систем, төрийн албан хаагчийн ёс зүй, хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэг мэдүүлэхэд анхаарах зүйлс, хэвлэл мэдээллийн талаар анхаарах зүйлс зэрэг олон чухал ойлголт, мэдээллийг авсан байна.
Түүнчлэн сургалтыг Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Ж.Элбэгзаяа, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ахлах референт Б.Янжинлхам, референт Ш.Содномжамц, Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Дашдорж нар удирдав.
Мөн Төрийн Албаны зөвлөлийн сургалт хариуцсан мэргэжилтэн Б.Нямсүрэн, Авлигатай тэмцэх газрын ахлах ажилтан, ахлах комиссар Б.Өлзий нар төрийн албан хаагчийн ёс зүй, хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэг мэдүүлэхэд анхаарах зүйлсийн талаар сургалт явууллаа.
УИХ-ын гишүүдийн зөвлөх, туслах, бие төлөөлөгчид сургалтад хамрагдлаа | ||
Үзсэн: 1027 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.