Шууд Chart

Австралийн New England Их сургуулийн төлөөлөгчидтэй уулзав

2014-09-23 12:40:36

УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр Австралийн New England Их Сургуулийн профессор ноён Майкл Стакей, хатагтай Габрилл Ролан, доктор профессор Аманда Кэннэди, доктор профессор Жакие Су нарыг Төрийн ордонд хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Ж.Батзандан ноён Майкл Стакей, хатагтай Габрилл Ролан, Аманда Кэннэди, Жакие Су нарыг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд, Австрали-Монголын харилцаа, ялангуяа боловсролын салбарт  түлхүү анхаарч ажиллах талаар санал солилцлоо.

Монгол Улс Австрали Улстай боловсролын салбарт 20 гаруй жил хамтран ажиллаж, энэ хугацаанд 400 гаруй хүн мастер, докторын зэрэг хамгаалсан байна. Австралийн New England Их Сургуулийн профессор ноён Майкл Стакей онлайн сургалтыг дэлгэрүүлж, боловсролын системийг орчин үеийн шийдэлд хүргэх саналуудыг тавьсан юм.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Австралийн New England Их сургуулийн төлөөлөгчидтэй уулзав   
Үзсэн: 1043 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй