Шууд Chart

Чуулганы хуралдааны цагийг өөрчилжээ

2014-09-23 14:20:12

УИХ-ын 2014 оны намрын ээлжит чуулган эхлэх гэж буйтай холбогдуулан УИХ-ын дарга З.Энхболд чуулганы нэгдсэн хуралдааны цагийг өөрчлөх тухай захирамж гаргажээ.

Захирамжийн дагуу нэгдсэн хуралдааныг долоо хоногийн дүрэв, баасан гарагт өглөө 09:00 цагаас эхэлж, үдээс хойш 14:00 цагаас үргэлжлүүлж байхаар болсон байна. Түүнчлэн захирамжид заасан цагийн хуваарьт нийцүүлэн ажлаа зохион байгуулахыг Байнгын хороодын дарга, гишүүд болон УИХ-ын  Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатарт үүрэг болгожээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Чуулганы хуралдааны цагийг өөрчилжээ  
Үзсэн: 1110 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй