НҮБ-ын судалгаа, шинжилгээний олон улсын хороо Сирид хүний эрх ноцтой зөрчигдөж байгаа тухай танилцууллаа. Тус хорооны тэргүүн Паулу Серхио Пинейро НҮБ-ын Ерөнхий Асамблейд Сири дэх хүний эрхийн нөхцөл байдлын тухай танилцуулахдаа тус улсын засгийн газар болон сөрөг хүчний хоорондох мөргөлдөөн, үймээн самууны улмаас олон хүний эрх зөрчигдөж, ноцтой байдалд хүрсэн тухай мэдээлсэн байна. Тэрээр Сирийн иргэд аюулгүй орчинд амьдрах эрх алдагдаж, газар бүрт бөмбөг дэлбэрч, гудамжинд буудалцаан болж байна. Мөн хууль бус баривчилгаа, тамлан зовоолт газар авах болсныг онцолсон юм. Харин Сирийн НҮБ-ын бие төлөөлөгч Жафари үүнийг эсэргүүцэж, Сирийн засгийн газар алан хядагчид, хууль бусниулагчидтай тэмцдэг болохоос биш хүний эрхийг зөрчдөггүй. Энэхүү мэдээлэл нь ямарч баримтгүй гүтгэсэн хэрэг хэмээн буруутгасан байна. Сирид иргэний дайн улам хурцадсаар, өнгөрсөн 2 жил хагасын хугацаанд 100,000 гаруй хүн амь үрэгдсэн байна.
| Сирид хүний эрх ноцтой зөрчигдөж байна | ||
| Үзсэн: 1264 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.