Гар утас гэдэг тийм ч их баталгаатай зүйл биш гэдгийг Германы үүрэн телефоны аюулгүй байдлын мэргэжилтэн, шинжээч Карстен Нол хэлсэн байна. Тэрээр манай гариг дээр хэдэн сая хүн гар утасны СИМ картнаас болж дээрэмд өртөхөөс гадна тагнуулах аюулд өртдөг гэжээ.
Түүнийхээр бол тэр өөрөө Сим картыг эвдэх, түүнд нэвтрэх аргыг олсон байна гэж Би-би-си мэдээлжээ. Сим картны 75 хувь нь найдвартай байж болох ч үлдэх 25 хувь нь ямар нэгэн алдаа гарахад тухайн хэрэглэгчийн бүхий л мэдээллийг мессеж явуулсан хаяг руу буцаагаад явуулчихдаг байна.
Энэ нь алгоритм дэр суурилж 1970-аад онд боловсруулсан, Нолын хэлснээр бол “Ерийн компьютер ашиглаад хоёр минутын дотор л хийж болох” зүйл гэнэ.
Үүний дараа гэмт хэрэгтнүүд тухайн хүний гар утсанд байгаа бүхий л мэдээллийг ашиглаж тагнахаас аваад бүр мобил банкинд нь ч нэвтрэх боломжтой болно гэсэн байна.
Шинжээч харин аль орнуудын оршин суугчид ийм дээрэм халдлагад илүүтэй өртөж болохыг хэлээгүй ч, Африкийн орнууд илүү эрсэлтэй гэжээ.

“SIM”картнаас болж дээрэмдүүлэх аюулд өртдөг | ||
Үзсэн: 1384 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.