Монгол Улс, Австрали Улсын Гадаад харилцааны яамд хоорондын анхдугаар зөвлөлдөх уулзалт энэ сарын 23-нд Улаанбаатар хотноо боллоо.
Уулзалтаар хоёр улсын гадаад бодлогын талаар харилцан мэдээлэл солилцохын зэрэгцээ Монгол, Австралийн харилцаа, хамтын ажиллагаа тэр дундаа “Олборлолтын хөтөлбөр” (Extractives Program), Австралийн Амралтаараа ажиллах визний ангилалд хамруулах талаар яриа хэлэлцээ хийх, тус улсын Засгийн газраас хэрэгжүүлдэг “Шинэ Коломбо төлөвлөгөө”-нд манай улс 2015 оноос албан ёсоор хамрагдах, энхийг сахиулах ажиллагаа, батлан хамгаалах, уул уурхайн салбарын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг дэмжих зэрэг өргөн асуудлаар ярилцжээ.
Мөн олон улсын болон бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцож, олон талт хамтын ажиллагааны хүрээнд бие биеэ дэмжин ажиллах, Гадаад харилцааны яамд хоорондын зөвлөлдөх уулзалтыг тогтмолжуулан дараагийн уулзалтыг 2015 онд Австрали Улсад хийхээр тохиролцсон байна.
Ноён П.Роүи тэргүүтэй Австралийн төлөөлөгчид Уул уурхайн сайд, Гадаад харилцааны дэд сайд, Эдийн засгийн хөгжлийн дэд сайдад тус тус бараалхжээ.
Монгол-Австрийн анхдугаар зөвлөлдөх уулзалт болов | ||
Үзсэн: 859 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.