Монгол Улс, Швейцарийн Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Швейцарийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлагаас Берн хотын Байгалийн түүхийн музейтэй хамтран Берн хотноо зохион байгуулж буй “Ааруул ба Жүстисталер: Монгол, Швейцарь гэрэл зурганд” сэдэвт фото зургийн үзэсгэлэнгийн нээлт энэ сарын 18-ны өдөр болжээ.
Үзэсгэлэнгийн нээлтэд Швейцарийн Гадаад хэргийн яам, Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Эдийн засгийн асуудал эрхэлсэн яам, Хууль зүйн яамны төлөөлөгчид болон монгол судлалын эрдэмтэн, оюутнууд, Монголд хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагаа явуулдаг швейцарийн иргэд оролцжээ.
Энэхүү фото зургийн үзэсгэлэн нь манай хоёр орны байгаль орчин, үндэсний соёл, уламжлал зэрэг ижил төстэй зүйлсийг харьцуулан толилуулж байгаагаараа олны анхаарлыг татсан онцлогтой бөгөөд ирэх 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Берн хотын Байгалийн түүхийн музейд гарах ажээ.
Манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн зэрэгцээ Швейцарь-Монголын хөгжлийн хамтын ажиллагааны 10 жилийн ой тохиож буй юм.
Монгол, Швейцарийн фото зургийн үзэсгэлэн Берн хотод гарч байна | ||
Үзсэн: 817 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.