![](/uploads/201409/news/thumb/bc7eb505f85e35d2d1af8c72ed291233_x3.jpg)
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Беларусийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын хоёрдугаар хуралдаан өчигдөр Минск хотноо болов. Монголын талын төлөөлөгчдийг Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа, Беларусийн талын төлөөлөгчдийг Беларусь Улсын Аж үйлдвэрийн дэд сайд А.С.Огородников нар тэргүүлжээ.
Хуралдааны үеэр талууд хоёр орны худалдаа, зам, тээвэр, гааль, үйлдвэр, хөдөө аж ахуй, барилга, хот байгуулалт, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Тухайлбал, Беларусь Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч буй монгол иргэдийн ачаа тээвэртэй холбоотой гарч буй бэрхшээлийг арилгах, хоёр орны бизнесийн байгууллага, хувийн хэвшлийнхний хоорондын харилцааг өргөжүүлэх, хамтарсан үйлдвэр байгуулах боломжийн талаар талууд санал солилцжээ.
Хуралдааны өмнөх өдөр тус улсын БЕЛАЗ, МАЗ, МТЗ зэрэг үйлдвэрүүд болон Дзержинский Агрокомбинатын үйл ажиллагаатай танилцаж, удирдлагуудтай харилцаа, хамтын ажиллагааны талаар мөн санал солилцсон байна.
Беларусь улстай зам тээврийн салбарт хамтарч ажиллана | ||
Үзсэн: 966 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.