Шууд Chart

Ой гарантай охинд элэг шилжүүлэн суулгах ажилбарыг амжилттай хийлээ

2014-09-24 10:41:00

Элэг шилжүүлэн суулгах үндэсний баг, ЭХЭМҮТ-ийн эмч нар, БНСУ-ын “Асан” эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн эмч нартай хамтран ой гарантай охинд элэг шилжүүлэн суулгах мэс ажилбарыг амжилттай хийлээ. 
Балчир охинд ээж нь донор болсон ба охин төрөлхийн цөсний замын битүүрэлтэй төрсөн гэнэ. Ийм эмгэгтэй төрсөн хүүхэд хагалгаа хийлгэхгүй бол тархины дутагдал, цусны урсамтгай чанар алдагдсанаас үүдэн амьдрах чадвараа алддаг байна.
 

Дээрх хагалгааг хийлгэсэн нэг нас нэг сартай охин нь элэг шилжүүлэн суулгах чиглэлээр нэг ойтой хүүхдэд хийсэн анхны тохиолдол юм. Үүнээс өмнө манай улсад дөрвөн настай хүүд энэ төрлийн хагалгааг амжилттай хийж байжээ.  Одоогоор охины биеийн байдал сайн, нэгдүгээр эмнэлэгт зохих эмчилгээгээ хийлгэж байгаа юм.

 

Бага насны хүүхдэд элэг шилжүүлэн суулгах хагалгааны талаар ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн эмч А.ЦэнджавЭнэ сарын 21-нд 16 дахь хүндээ элэг шилжүүлэн суулгах хагалгааг манай эмч нар бие даан амжилттай хийлээ. “Асан”-ын эмч, мэргэжилтнүүд заавар, зөвлөгөө өгч ажиллалаа. Манай улсад элэг шилжүүлэн суулгах мэс ажилбарыг бие даан хийх боломж бүрдээд байна” хэмээн ярилаа.

 

Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслын өртөг 50-60 сая төгрөгийн үнэтэй байна. Манайд элэг шилжүүлэн суулгуулах зайлшгүй шаардлагатай 30 орчим хүүхэд байдаг ба тэдгээр хүүхдүүд төрөлхийн цөсний замын битүүрэлтэй төрдөг гэнэ.
 
Нийтэлсэн: Б.Батхолбоо

Ой гарантай охинд элэг шилжүүлэн суулгах ажилбарыг амжилттай хийлээ  
Үзсэн: 1307 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй