УИХ-ын Тамгын газраас эрхлэн “Бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл ажиллагаанд судалгааны байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг ес дүгээр сарын 26-ны өдөр Төрийн ордны хуралдааны “Б” танхимд зохион байгуулахаар болжээ. Энэхүү уулзалт, хэлэлцүүлэгт УИХ-ын Тамгын газрын удирдлагууд, Тамгын газрын Судалгаа, шинжилгээний хэлтэс, Шинжлэх ухааны академи, Хууль зүйн үндэсний хүрээлэн, МУИС-ийн Хууль зүйн болон Бизнесийн сургууль зэрэг сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын эрдэмтэн, судлаачид оролцох аж.
Уулзалт, хэлэлцүүлэгт оролцогсод бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл ажиллагаанд судалгааны мэргэжлийн байгууллагуудыг татан оролцуулах шаардлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, арга зам, хууль, бодлогын шийдвэрийн төсөл боловсруулах шатан дахь судалгаа шинжилгээний үйл ажиллагаа, суурь болон эрх зүй, академик судалгааны үр дүнг бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл ажиллагаанд хэрхэн ашиглах чиглэлээр үндсэн илтгэлүүд сонсож, санал бодлоо хуваалцах юм байна.
Түүнчлэн судалгааны байгууллагуудын мэдээллийн сан бүрдүүлэлт, судалгааны үр дүнг хэрхэн түгээж буй байдал, бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд судалгааны мэргэжлийн байгууллага, мэргэшсэн судлаачдыг татан оролцуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх арга зам, судалгааны нэгдсэн сан бүрдүүлэх, мэдээллийн цахим сүлжээ ажиллуулах боломжийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэх ажээ.
Судалгааны байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх талаар хэлэлцүүлэг зохион байгуулна | ||
Үзсэн: 771 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.