Их хотын чимээ, ажлын стресс, уур бухимдлаас болж хүний сэтгэцэд өөрчлөлт ордог тухай мэдрэлийн эмчнар ярьдаг. Тэгвэл үүнээс ангижрахын тулд хүмүүс нам гүм орчинд бясалгаж, амьдралын утга учир, сайн сайхны тухай ярилцах тийм л газрыг эрэлхийлэх болжээ. Мьянмар улсын аялал жуулчлалын салбар хүмүүсийн энэ хүсэл эрмэлзэл болоод сүсэг бишрэл дээр тулгуурлан улам хөгжих болсон байна. Энэ улсын буддын сүм хийдэд ганц хурал ном хурдаг биш, сэтгэлийн тайвшралыг мэдрэхийг хүссэн олон орны жуулчид зорин ирж, хэдэн долоо хоногоос эхлээд хэдэн сар хүртэл эндээ байрлан, яг л эндэхийн лам хуврагуудын адил хооллож, хувцаслан, бясалгадаг байна. Өөр соёл иргэншил, зан заншилтай хүмүүсийн хувьд энэ нь эхэндээ хэцүү боловч аяндаа дасч, сэтгэл санаа болоод бие махбодиороо ариусч байгаагаа мэдэрдэг болохыг амрагчид хэлж байна. Энд өглөөний 3цаг 30 минутанд нар мандахтай зэрэгцэн босч байгалийн дуу чимээ, шувуудын жиргээ дунд бясалгал хийж, амардаг байна. Мөн махан хоолыг цээрлэж, хуваарийн дагуу хооллодог бөгөөд тухайн өдрийн хамгийн сүүлийн зоогийг өдрийн 10 цаг 30 минутанд зооглож, түүнээс хойш мацаг барьдаг байна. Энэ мэт буддын шашны ёс жаягийг дагаж байгаа мэт боловч энэ нь хүмүүсийн эрүүл мэнд, сэтгэл санаа, оюун ухаанд сайнаар нөлөөлдөг байна. Ингэж амарсны дараагаар амьдралд илүү хайртай, ажиллах улам их урам зоригтой болдог гэж эндэхийн байнгын амрагч хэлж байгаа юм. Жил бүр энэ сүмд бясалгал хийж амрахаар гадны 1000 гаруй жуулчид ирдэг гэлээ. Энэ тоо жил ирэх бүр нэмэгдэж байгаа бөгөөд Азийн орнуудаас гадна Англи, Америк зэрэг өндөр хөгжилтэй европын орнуудаас дийлэнх нь ирдэг гэж байна. Ганц Мьянмар улсад ч биш Буддын шашинтай өөр олон оронд энэ төрлийн аялал жуулчлал хөгжөөд эхэлсэн байна.
| Буддын шашинтай орнуудад аялал жуулчлал хөгжиж байна | ||
| Үзсэн: 1167 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.