Шууд Chart

АНУ-ын сенатын танхим БНХАУ-ыг буруутгалаа

2013-07-31 15:02:17

АНУ-ын сенатын танхим БНХАУ-ыг, Япон болон Хятадын газар нутгийн маргаантай бүс болсон Сэнкаку арлын ойролцоо цэргийн хөлөг онгоцоо оруулж, маргааныг улам дэвэргэсэнд буруутгасан тухай Эн Эйм Кэй уламжилж байна. Учир нь Сэнкаку буюу Хятадаар Дяоюйдао гэж нэрлэгддэг энэхүү бүлэг арал нь Японы эзэмшилд байдаг боловч Хятадын тал өөрийн газар нутгийн нэг хэсэг гэж эртнээс үздэг учир ийнхүү маргаан дэгдсэн. Өнгөрсөн жил АНУ Сэнкаку арлыг хамгаалахад Японтой хамтарна гэж байсан юм. Дэлхийн 2-р дайны дараагаар АНУ-ын мэдэлд байсан энэхүү арлыг 1972 онд Японд шилжүүлэн өгснөөр тус улс олон улсын хуулийн дагуу энэхүү арлыг эзэмших болсон. Гэсэн ч Хятадын тал энэ арлыг өөрсдийх хэмээн зарлаж, удаа дараа хөлөг онгоцоо нэвтрүүлэн, тус арлын ойролцоо дангаар байгалийн хий олборлох тавцан байгуулж байгаа зэрэг үйлдлүүд нь тус газар нутгийн маргааныг улам хурцатгаж байна гэж АНУ шүүмжиллээ. Өнгөрсөн 6-р сард АНУ, БНХАУ-ын хооронд болсон өндөр дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ тус арлын тухай илэрхийлсэн байр суурин дээрээ бат зогсоно гэдгээ илэрхийлж, хоёр талын маргааныг эв найрамдалтайгаар шийдэхийг уриалсан байна.

 
Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын сенатын танхим БНХАУ-ыг буруутгалаа  
Үзсэн: 1068 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй