![](/uploads/201307/news/thumb/119a97745181778a13d59520464601a3_x3.jpg)
Германд Жаслин нэртэй бяцхан охин 6.11 кг жинтэй төрсөн бөгөөд түүний ээж 31 настай Мариа охиноо хагалгаагаар бус өөрөөрөө төрүүлсэн байна. Жаслин охин Германд төрсөн хамгийн том хүүхэд болж байгаа бөгөөд өмнө нь 2011 онд 5.8 кг жинтэй Жихад нэртэй хүү төрж байжээ
Харин Жаслин охины биеийн байдал хэвийн бөгөөд эрчимт эмчилгээний тасагт эмч нарын хяналтанд байгаа аж.
Эмч нар ээж Мариаг жирэмсэн үедээ чихрийн шижинтэй гэдгээ оношлуулж эмчилгээ хийлгүүлээгүй болохыг нь тогтоосон бөгөөд энэ нь том жинтэй хүүхэд төрөх болсон шалтгаан байж магадгүй хэмээн байна.
Гиннесийн номонд бүртгэгдсэнээр 1879 онд АНУ-ын Охайод Анна Бейтс гэгч бүсгүй 10,8 кг жинтэй хүү төрүүлсэн нь дэлхийн хамгийн том дөнгөж төрсөн нярай хүүхэд хэмээн тэмдэглэгдэн үлджээ. Харамсалтай нь хүү хорвоод мэндлээд 11 цагийн дараа нас барсан байна.
Германд төрсөн хамгийн том хүүхэд 6.11 кг жинтэй | ||
Үзсэн: 3045 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.