АНУ-ын Флорида мужид байгалийн хий болох бутан хийний үйлдвэр дэлбэрч, 7 хүн эмнэлэгт хүргэгдсэн байна. Уржигдар орой орон нутгийн цагаар үдшийн 23 цагт уг үйлдвэрт дэлбэрэлт болох үеэр 26 хүн дотор ажиллаж байсан байна. Гэхдээ ослын улмаас хүний амь үрэгдээгүй 7 хүн хүнд болон хөнгөнөөр шархдсан байна. Тэднийг Флоридагийн эрүүл мэндийн их сургуулийн эмнэлэгт хүргүүлжээ. Энэ үйлдвэрт баллонд хий шахаж, худалдаалдаг байсан гэнэ. Чухам юуны улмаас дэлбэрэлт гарсан нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд шинжээчид ажиллаж байна. Магадггүй аюулгүй ажиллагааны горим алдагдсанаас болсон байж болзошгүй гэж таамаглалаа. Дэлбэрэлтын улмаас агаарт хар утаа дэгдсэн ч гал унтраах албаныхан түргэн ирж галыг унтраасан аж. Одоо бүх зүйл хяналтанд байгаа болохыг албаныхан хэлж байна. Мөн дэлбэрэлтын улмаас ойр орчных нь зүйл сүйдэж, хүн бэртээгүй гэлээ. Энэ үйлдвэр нь 2004 онд байгуулагдсан 50 гаруй ажилтантайгаар бутан хий үйлдвэрлэдэг байжээ.
| АНУ-ын Флорида мужид хийний үйлдвэр дэлбэрчээ | ||
| Үзсэн: 1325 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.