Шууд Chart

Ерөнхий сайд “Эзэн-100”-ын талаар мэдээлэл хийнэ

2014-09-29 10:36:12

Засгийн газраас өнгөрөгч тавдугаар сард “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоол батлуулж энэ хүрээнд “Эзэн-100” аяныг эхлүүлсэн.

Эдийн засгийг эрчимжүүлэх уг аяны хүрээнд Засгийн газраас 100 хоногт 70 гаруй ажил хийхээр төлөвлөж байсан юм.
Хэдийгээр “Эзэн-100” хөтөлбөрийн хугацаа дууссан ч ОХУ болон БНХАУ-ын төрийн тэргүүнүүдийн айлчлалтай холбогдуулан эдийн засгийг эрчимжүүлэх хугацааны үр дүнг дүгнэх асуудлыг хойшлуулаад байсан. Түүнчлэн намрын чуулган эхлэх үеийг ч мөн хүлээж байсан юм.
 
Харин энэ долоо хоногт намрын чуулган эхэлж буйтай холбогдуулан Ерөнхий сайд Н.Алтанхуяг ирэх баасан гарагт Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд хийсэн ажлуудын талаар мэдээлэл хийхээр болжээ. Засгийн газрыг өнгөрсөн хугацаанд эдийн засгийг идэвхжүүлэх дорвитой ажил хийж чадаагүй гэж сөрөг хүчнээс дүгнэж байгаа бол эрх баригчид ямар дүгнэлт хийхийг бид ирэх баасан гарагт мэдээлэх болно.
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Ерөнхий сайд “Эзэн-100”-ын талаар мэдээлэл хийнэ  
Үзсэн: 816 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй