Шууд Chart

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн талаар ярилцав

2014-09-29 10:48:38

Өнгөрсөн оны байдлаар манай улсын нийт хүн амын 38 хувийг 15-34 насныхан, нийт ажиллагсдын 41 хувийг залуус эзлэж байна. Түүнчлэн хөдөлмөр эрхэлж буй залуучуудын 60 орчим хувь нь хөдөө орон нутагт амьдарч байна.

Өнөөдөр залуучуудын ажилгүйдлийн түвшин улсын нийт ажилгүйдлийн дунджаас хоёр дахин их байна. Залуучууд сургуулиа төгсөөд ажилд шилжихдээ олон бэрхшээлтэй тулгардаг нь удаан хугацааны ажилгүйдэлд өртөх эрсдлийг бий болгодог гэж холбогдох албаныхан үзэж байгаа аж. Залуучуудын удаан хугацааны ажилгүйдэл нь эдийн засаг, нийгмийн олон сөрөг үр дагавартай. Тиймээс Хөдөлмөрийн яамнаас НҮБХХ-тэй хамтран Монгол Улсын Хүний Хөгжлийн 2014 оны ээлжит илтгэлийг боловсруулах бэлтгэл ажлын хүрээнд залуучуудын хөдөлмөр эрхлэлтэд тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх бодлогын хувилбаруудыг хэлэлцэх үүднээс “Хөдөлмөр эрхлэлтийн бодлого ба залуучуудын оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулжээ.  
 
Хэлэлцүүлгээр манай улсын хөдөлмөр эрхлэлтийн ерөнхий чиг хандлага, цаашид бодлогод анхаарах асуудлууд юу байгааг хэлэлцсэний зэрэгцээ залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн, хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн үр дүн юу байв, тэдгээрээс ямар сургамж авч, ямар туршлага хуримтлуулав, цаашид залуучуудыг хөдөлмөрийн зах зээлд идэвхитэй оролцуулах ямар боломж байна, тэдгээрийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр бодлогын ямар хувилбаруудыг шинээр дэвшүүлэх вэ гэдэг олон чухал асуудлыг хөндсөн байна.
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн талаар ярилцав  
Үзсэн: 1913 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй