Өнөөдөр Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Д.Мөнх-Очир АНУ-ын Номхон далайн тусгай хүчний командлалаас Монгол Улстай хамтран зохион байгуулж буй “Уламжлалт бус аюулгүй байдал” сэдэвт аюулгүй байдлын секторын бага хуралд оролцохоор ирсэн АНУ-ын Номхон далайн командлалын дэргэдэх “Ази-Номхон далайн аюулгүй байдлын судалгааны төв”-ийн эрдэмтэн, профессорын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Энэхүү уулзалтаар манай орны батлан хамгаалах салбарын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд болох Батлан хамгаалах удирдлагын академи болон Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнг энэхүү Ази-Номхон далайн аюулгүй байдлын судалгааны төвтэй хамтран ажиллах харилцааны эхлэлийг тавих, цаашид хамтран ажиллах боломжтой чиглэлүүдээр санал бодлоо солилцсон юм.
“Ази-Номхон далайн аюулгүй байдлын судалгааны төв”-өөс төрийн захиргаа, орон нутгийн удирдлагын түвшний албан хаагчдад зориулж, аюулгүй байдал, цэрэг стратегийн боловсролын сургалт зохион байгуулдаг. Ийм чиглэлийн сургалтыг Монгол Улсын төрийн албан хаагчдад зориулан зохион байгуулахад арга зүй, аргачлалын арга зөвлөгөө авах, мэдээлэл солилцох тал дээр хамтарч ажиллахаар манай тал зорьж байгаа аж.
“Уламжлалт бус аюулгүй байдал” сэдэвт бага хурал болно | ||
Үзсэн: 1136 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.