Шууд Chart

Инчоны медальтнуудад Б.Бат-Эрдэнэ аварга тэргүүтэн шагнал гардууллаа

2014-09-29 14:19:28

Манай улсаас оролцож буй баг тамирчид тэмцээн, уралдаандаа амжилттай оролцохын зэрэгцээ Монголын багийн удирдах бүрэлдэхүүнд багтаж буй спортын удирдлагууд Азийн наадмын медальтнуудад шагнал гардуулах хүндтэй үүргийг хүлээсээр байна.

Инчёны зуны спортын наадамд оролцсон Монголын баг тамирчдын ахлагч, дархан аварга  Б.Бат-Эрдэнэ жүдо бөхийн төрөлд шагнал гардуулсан бол МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн өчигдөр хөнгөн атлетикийн медальтнуудад, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин чөлөөт бөхийн төрөлд шагнал гардуулж, шар тивийн шилдэг тамирчдад баяр хүргэлээ.

Азийн наадамд оролцсон манай тамирчид өмнөх наадмуудад хүртсэн алтан медалийн тоо болон нэг наадмаас хүртсэн медалийн амжилтаа хэдийнэ эвдээд байна.

Монголын баг тамирчид одоогоор жүдо бөх, чөлөөт бөх болон буудлагын төрлүүдээс дөрвөн алт, дөрвөн мөнгө, 10 хүрэл, нийт 18 медаль хүртэж, багийн дүнгээр 45 улсаас 11 дүгээр байрт бичигдэж байгаа юм.

 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Инчоны медальтнуудад Б.Бат-Эрдэнэ аварга тэргүүтэн шагнал гардууллаа  
Үзсэн: 1250 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй