![](/uploads/201409/news/thumb/f7dcf8116ea370546ec72e998c64dd97_x3.jpg)
Дэлхий дээр далайд шууд гарцгүй бөгөөд эдийн засгийн хувьд хөгжиж буй 31 улс байдаг. Дэлхийн банкнаас хийсэн судалгаагаар эдгээр улсын олон улсын худалдааны эргэлтэд эзлэх хувь бүгд нийлээд нэг орчим хувь байдаг ба тэд бараа бүтээгдэхүүний экспортод гаргахад бусад улсаас хоёр дахин илүү зардал гаргадаг зэрэг олон сул талууд байдаг ажээ.
Монгол Улс эдгээр улсын нэг болохын хувьд НҮБ, Дэлхийн худалдааны байгууллагын хүрээнд далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх асуудалд олон улсын анхаарлыг хандуулах цөөнгүй ажлыг санаачлан хийж ирсэн байдаг. Өнгөрсөн онд энэ асуудлыг судлаж бодлогын зөвлөмж гаргаж байх тинк-танк институтыг манай улс өөрийн санаачилгаар Улаанбаатар хотод байгуулаад байгаа бөгөөд цаашид тус төвийг НҮБ-ын албан ёсны бүтцийн байгууллага болгох чиглэлээр ажиллана гэж өнгөрсөн баасан гарагт НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд оролцож буй далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын сайд нарын хуралд оролцсон Гадаад харилцааны сайд Л.Болд мэдээллээ.
Тэрээр мөн Далайд гарцгүй орнуудын асуудал эрхэлсэн НҮБ-ын Дээд төлөөлөгч бөгөөд, ЕНБД-ын дарга Г.Ачаритай албан ёсны уулзалт хийж хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.
Далайд гарцгүй орнуудын сайд нар хуралдав | ||
Үзсэн: 809 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.