Шууд Chart

Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг нь энхийг сахиулах ажиллагаа юм

2014-09-29 15:01:52

Монгол Улсын гадаад харилцааны тэргүүлэх чиглэлүүдийн нэг нь энхийг сахиулах үйл ажиллагаа юм. Цаашид манай улс энэ чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн гэдгийг Гадаад харилцааны сайд Л.Болд олон улсын энхийг сахиулах үйл ажиллагааны сэдвээр зохиогдсон хурал, арга хэмжээнүүдэд үг хэлэхдээ тодотгож байлаа.

Тэрээр Финланд, Уругвай Улсын Засгийн газар, Олон улсын энх тайвны хүрээлэнтэй хамтран өнгөрсөн пүрэв гарагт зохион байгуулсан "НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны талаарх шинэ яриа хэлэлцээ: Түншлэлийг бэхжүүлэх нь" сэдэвт уулзалт, баасан гарагт болсон "Олон улсын энхийг сахиулах үйл ажиллагааг бэхжүүлэх нь" дээд хэмжээний уулзалтуудад оролцов.
 
Энэхүү дээд хэмжээний уулзалтыг АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Ж.Байден санаачлан хуралдуулж даргалсан бөгөөд хурлын үр дүнд оролцогч улсууд хамтарсан тунхаглал гаргалаа. Мөн энэ үеэр Монгол Улсаас Энхийг сахиулах үйл ажиллагааны дээд удирдлагад Монгол хүн ажиллах болсон тухай шийдвэрийг баталгаажуулсан гэрчилгээг сайд Л.Болд хүлээн авав. Тодруулбал, Өмнөд Судан дахь НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны бүсийн командлагчаар бригадын генерал Д.Баярсайхан ажиллахаар томилогджээ.   
Нийтэлсэн: О.Энхмаа

Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг нь энхийг сахиулах ажиллагаа юм  
Үзсэн: 954 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй