Энэ сарын 27-ны өдөр хуралдсан цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээний асуудлаарх сайд нарын долоодугаар хуралд Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчдийн тэргүүн Л.Болд оролцов.
Цөмийн зэвсгийн аливаа хэлбэрийн туршилтыг бүрэн хориглох тухай энэхүү гэрээг 1996 онд анх санаачлан дэвшүүлж одоогоор НҮБ-ын гишүүн 183 улс нэгдсэн ч дотоодын хууль тогтоомжоороо бүгд соёрхон батлах үйл явц үргэлжилсээр байгаа бөгөөд үүний дараа гэрээ хүчин төгөлдөр болж мөрдөгдөж ёстой юм. Монгол Улс уг гэрээг анхнаас нь бүрэн дэмжиж нэгдэн орсон төдийгүй өөрийн улсын газар нутгийг цөмийн зэвсэггүй бүс хэмээн зарлаж энэхүү статусаа НҮБ-ын тогтоолоор баталгаажуулаад байна.
Тус хуралд НҮБ-ын ЕНБДарга Бан Ки Мүн, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри тэргүүтэй хүндэт зочид оролцож үг хэлсний дотор Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд үг хэллээ. Хуралд оролцогчид цөмийн туршилтыг хориглох бүрэн хориглох гэрээний асуудлаар хамтарсан мэдэгдэл гаргасан байна.
Үүний зэрэгцээ сайд Л.Болд Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээний байгууллагын Гүйцэтгэх захирал Л.Зерботой уулзалт хийв. Захирал Л.Зербо Монгол Улсын Цөмийн зэвсэггүй статус, Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх "Улаанбаатарын яриа хэлэлцээ" санаачилгыг НҮБ өндөр үнэлж, улс орнууд сонирхож байгаа хийгээд тус байгууллага Монгол Улстай хамтран бүс нутгийн улсуудыг хамарсан сургалт семинарыг Улаанбаатар хотноо зохион байгуулах сонирхолтой байгааг илэрхийлж, тодорхой зарим асуудлаар санал солилцов.
Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээний асуудлаар хуралдав | ||
Үзсэн: 1309 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.