Шууд Chart

С.Одонтуяа гишүүн Ерөнхий сайдад шаардлага хүргүүлжээ

2014-09-29 16:38:18

УИХ-ын гишүүн С.Одонтуяа Ерөнхий сайд Н.Алтанхуягт Туул голын бохирдлын асуудлаар яаралтай арга хэмжээ авах талаар шаардлага хүргүүлжээ.

Уг тогтоолын хэрэгжилтийг хангах тухай шаардлагад Туул голын сав газрын дагуу байрлах арьс, ширний үйлдвэрүүдээс гарч байгаа бохирдсон усыг цэвэрлэх “Харгиа” цэвэрлэх байгууламжийн хүчин чадал муудаж, тоног төхөөрөмж нь муудсаны улмаас их хэмжээний бохир ус Туул гол руу урсаж байгаа талаар дурдаад “Арьс ширний үйлдвэрлэлийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын хэрэгжилтийг хангахын тулд Ажлын хэсэг байгуулж ажиллах талаар өгүүлсэн байна.
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

С.Одонтуяа гишүүн Ерөнхий сайдад шаардлага хүргүүлжээ  
Үзсэн: 1058 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй