УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей "Тони Блэйр" нийгэмлэгийн зөвлөх Фил Дафти, Фернандо Маркуз нарыг өчигдөр хүлээн авч уулзлаа.
Ноён Фил Дафти, Монгол Улсад ирсэн зорилго болон хийж буй ажлынхаа талаар танилцуулаад Монгол Улсын төрийн байгууллагууд хэрхэн уялдаа холбоотой ажилладаг тухай УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейгаас асууж тодруулав. А.Бакей, Монгол Улсын төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо зарим тохиолдолд төдийлөн сайн биш байдаг тухай хэлээд бусад асуудлуудаар санал солилцлоо.
"Тони Блэйр" нийгэмлэгийн зөвлөхтэй уулзав | ||
Үзсэн: 830 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.