Шууд Chart

“Улаанбаатар Их сургууль"-ийн захиралтай уулзав

2014-09-30 08:38:40

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт “Улаанбаатар Их сургууль"-ийн захирал У Дог Гю болон тус сургуулийн  Гадаад харилцааны албаны дарга Л.Үржинлхүндэв нарыг өнөөдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд “Улаанбаатар Их сургууль"-ийн захирал У Дог Гю Байнгын хорооны даргыг цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархаад сургуулийнхаа талаар товч танилцууллаа. “Улаанбаатар Их сургууль" нь 1995 онд байгуулагджээ. Энэхүү сургууль нь БНСУ-ын хөрөнгө оруулалттай сургууль бөгөөд байгуулагдсан цагаас хойш арван есөн жилийн хугацаанд 4000 гаруй мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэсэн байна. Одоогийн байдлаар тус сургууль нь 3000 гаруй оюутантайгаар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Их сургуулиас гадна дэргэдээ бүрэн дунд сургууль болон сургуулийн өмнөх боловсрол олгох байгууллага нэг цэцэрлэгтэй аж.
 
УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт зочид, төлөөлөгчдөд Байнгын хорооноос боловсролын салбарт  авч хэрэгжүүлж буй ажлын талаар, тэр дундаа “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн талаар танилцуулж энэхүү бодлогын баримт бичигт оруулах санал байвал хүлээн авч тусгаж ажиллахаа мэдэгдэв.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

“Улаанбаатар Их сургууль"-ийн захиралтай уулзав  
Үзсэн: 1271 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй