Шууд Chart

Өмнөговь аймаг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбогдлоо

2014-09-30 08:46:31

Мандалговь-Даланзадгад чиглэлийн 296 км хатуу хучилттай авто замын барилгын ажил бүрэн дуусч, ашиглалтад хүлээн авснаар Өмнөговь аймаг Улаанбаатар хоттой  хатуу хучилттай авто замаар холбогдлоо. 

Ерөнхий сайд Н.Алтанхуяг тус аймагт ажиллах үеэрээ зам хүлээн авах нээлтийн ажиллагаанд оролцлоо. Тэрээр “Говийн бүс нь манай орны аялал жуулчлал, уул уурхай, ашигт малтмалын томоохон бүс нутаг бөгөөд цаашдаа энэ чиглэлд зорчих тээврийн хэрэгслийн тоо эрчимтэй өсөх хандлагатай байгаа төдийгүй Тавантолгой, Оюутолгой зэрэг стратегийн чухал орд газруудыг эзэмших дэд бүтцийн сүлжээ байгуулахад энэ зам чухал нөлөө үзүүлнэ. Шинэчлэлийн Засгийн газрын аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох зорилтын хүрээнд Чингис бондын санхүүжилтээр баригдсан 296 км замыг таван хэсэгт хуваан аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан ажилласан нь богино хугацаанд чанартай зам барих үндэс боллоо” гэж хэллээ.  
 
Мандалговь-Даланзадгад чиглэлийн хатуу хучилттай авто замын барилгын ажлыг “Шинжиан инженеринг констракшн”, “ЭСТО”, “Мадимос”, “Шинжан Жэнгун Житуа”, “Ялгуусан” зэрэг компани гүйцэтгэж, “Дөрвөн тэнхлэг”, “Эс Ар Пи инженер консалтинг Монголиа” ХХК талбайн хяналт тавьж ажилласан байна.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Өмнөговь аймаг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбогдлоо   
Үзсэн: 1012 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй