Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцож байгаа 20 гаруй улсын сайд нартай хоёр талын уулзалтуудыг хийжээ. Тухайлбал Чили, Перу Улсын Гадаад хэргийн сайд нартай Нью–Йорк хотноо уулзаж, манай улсыг АПЕК–ын гишүүнээр элсэхэд тус байгууллагын гишүүний хувиар дэмжих талаар зарим тохиролцоонд хүрсэн байна.
Бүгд Найрамдах Чили Улсын Гадаад хэргийн сайд Хералдо Миноз Монгол Улсыг дэмжинэ гэдгээ албан ёсоор илэрхийлэв. Байгалийн арвин баялагтай, уул уурхайд суурилсан эдийн засагтай, тухайлан зэс үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэх байр суурь эзэлдэг гэхчилэн олон талаараа ижил төстэй хоёр улс хамтран ажиллах өргөн боломжтойг сайд нар онцлон ярилцав.
Монгол Улсыг хамаарсан Элчин сайдаар ажиллаж байгаад Бүгд Найрамдах Перу Улсын Гадаад харилцааны сайдаар томилогдсон ноён Гонзало Гутирезэд сайд Л.Болд баяр хүргэж, ойрын ирээдүйд хоёр талын харилцаанд үсрэнгүй дэвшил гарна гэж итгэж буйгаа илэрхийллээ.
Монгол Улсыг АПЕК–т элсэхийг Чили Улс дэмжихээ илэрхийллээ | ||
Үзсэн: 1119 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.