Шууд Chart

Монгол, Халимагийн парламентын бүлэг байгуулагджээ

2014-09-30 10:22:41

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан ОХУ-ын Халимагийн бүгд найрамдах улсын Ерөнхийлөгч асан, Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Илюмжиновтой уулзжээ.

Байнгын хорооны дарга Г.Баярсайхан Кирсан Илюмжиновтой уулзах үеэрээ Монгол, Халимагийн парламентын бүлэг байгуулагдсаныг дуулгасан байна. Мөн хоёр орны бүс орчмын байгаль хамгааллын асуудлаар хамтран ажиллах талаар хэлэлцжээ. Түүнчлэн Г.Баярсайхан, К.Илюмжинов нар манай улсад шатрын спортыг хөгжүүлэх асуудлаар санал солилцсон байна.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Монгол, Халимагийн парламентын бүлэг байгуулагджээ  
Үзсэн: 961 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй