улсын сайд нартай хоёр талын уулзалтуудыг хийлээ. Тухайлбал Португали, Туркменистан улсуудын Гадаад харилцааны сайд нартай уулзаж хоёр талын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, олон улсын байгууллагуудын хүрээнд харилцан дэмжиж хамтран ажиллах тухай тохиролцов.
Туркменистан Улсын Гадаад хэргийн сайд Р.Мередов Монгол-Туркменистаны уламжлалт найрсаг харилцааг өнөөгийн шинэ нөхцөлд сэргээн хөгжүүлэх, ажил хэрэгч хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгын үүднээс Туркменистан Улсын Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг өөрийн оронд албан ёсоор айлчлахыг урьсан талаар мэдээлж, өндөр дээд түвшний энэхүү айлчлалд бэлтгэх, эдийн засаг, эрчим хүч, тээврийн салбарт тодорхой төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх талаар Душанбе хотноо энэ сарын 11-12-нд ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр ярилцсаныг ажил хэрэг болгох чиглэлээр санал солилцов.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Туркменистан улсад айлчлахыг урив | ||
Үзсэн: 893 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.