Шууд Chart

Ерөнхийлөгч эх орондоо ирлээ

2014-09-30 10:35:56

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулганд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр эх орондоо ирлээ.  

Тэрээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцон үг хэлж , "Уур амьсгалын шинжлэх ухаан" сэдэвчилсэн хэлэлцүүлгийг даргалсан юм. Мөн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийллээ. Үүний зэрэгцээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Цаазаар авах ялыг  хориглох асуудлаарх өндөр түвшний хэлэлцүүлэгт үндсэн илтгэгчээр оролцов. Мөн чуулганы үеэр зарим орны төрийн тэргүүн нартай хоёр талын уулзалтууд хийв.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Ерөнхийлөгч эх орондоо ирлээ  
Үзсэн: 868 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй