НҮБ-ын гишүүн бүх улстай Монгол Улс дипломат харилцаа тогтоох зорилтын хүрээнд Монгол Улс Сент Люси Улстай энэ сарын 27-ны өдөр Нью-Йорк хотноо дипломат харилцаа тогтоолоо.
Хоёр улс найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх хоёр талын эрмэлзлийг удирдлага болгож, Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлахаа тохиролцжээ. Дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Болд, Сент Люси Улсын Гадаад харилцаа, олон улсын худалдаа, иргэний агаарын тээврийн сайд Алва Р.Баптисте нар гарын үсэг зурсан юм.
Сент Люси Улстай дипломат харилцаа тогтоосноор хоёр талын болон олон улсын байгууллагуудын хүрээнд бие биенээ харилцан дэмжиж хамтран ажиллах илүү боломж нээгдлээ гэж талууд үзэж байгаа юм. Мөн энэ хүрээнд Ботсвана, Маршалын арлууд, Бахама, Камерун, Нигерийн Гадаад хэргийн сайд нартай хоёр талын уулзалтуудыг хийж дипломат харилцаа тогтоох, хоёр талын болон олон улсын байгууллагуудын хүрээнд хамтран ажиллах, талаар болон Монгол Улс нэрээ дэвшүүлээд байгаа НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөлийн 2015 оны сонгуульд дэмжлэг үзүүлэх талаар ярилцлаа.
Сент Люси улстай дипломат харилцаа тогтоолоо | ||
Үзсэн: 1290 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.