Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал өнөөдөр “Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах бодлого батлах тухай” тогтоолын төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.
Макро эдийн засгийн тогтвортой байдал нь төлбөрийн тэнцлийн эерэг орчин, инфляцийн нам, тогтвортой түвшин, бодит эдийн засаг тэнцвэртэй бөгөөд тогтвортой өсөх орчин бүрдсэнээр хангагдана. Эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэртэй байдал нь эдийн засгийн шингээх чадвар, хуримтлал, хөрөнгө оруулалтын оновчтой бодлого, төлбөрийн тэнцлийг тогтвортой сайжруулах бодлого болон төсөв, мөнгөний зохистой бодлогын хослолын үр дүнгээс хамаарна.
Иймд Монголбанк 2015 оны мөнгөний бодлогыг эдийн засгийн гадаад тэнцвэрийг хангах, инфляцийг дунд хугацаанд нам, тогтвортой түвшинд байлгах, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх, улмаар эдийн засаг дунд, урт хугацаанд тэнцвэртэй бөгөөд тогтвортой өсөх орчинг бүрдүүлэхэд чиглүүлэх нь зүйтэй хэмээн үзэж буйгаа Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал энэ үеэр УИХ-ын даргад танилцууллаа.
Тогтоолын төсөл өргөн барив | ||
Үзсэн: 1561 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.