Шууд Chart

Г.Баасан: Чи ичихгүй бол эмэгтэй хүн зодоорой гэсэн чинь ичээд яваад өгсөн

2014-10-01 09:31:00

“Монголын ахмадын чөлөөт холбоо”-ны тэргүүн Г.Баасанг редакцийн зочноороо урьж ярилцлаа.    

-“Монголын ахмадын чөлөөт холбоо” хамгийн сүүлд ямар ажил хийсэн бэ?
-Монгол Улсын хүн амын 10 хувийг ахмадууд эзэлдэг. Ахмадууд социалист системийг бүтээн байгуулалцаж, та нарыг өдий зэрэгтэй амьдрахад хүч хөдөлмөр, залуу нас гээд бүх зүйлээ зориулсан хүмүүс. 1990 оноос хойш ахмадууд юм болгон санаснаар байдаггүй нийгэмд амьдарч эхэлсэн. Энэ хугацаанд ахмадуудын амь амьдрал, хийж бүтээсэн бүтээлүүд, эрүүл мэндээ хамгаалуулах, төрд хөдөлмөрөө үнэлүүлэх, сурч боловсрох, хөдөлмөрлөх зэрэг маш олон асуудал гээгдэж хаягдсан гэж болно. Миний хувьд ахмад хүн бол биш. Хуулиар заасан ахмад настан арай болоогүй байна. Гэсэн ч 40 гаруй насандаа буюу одоогоос 10 гаруй жилийн өмнө ахмадуудтай хувь заяагаа холбосон хүн. Тэр цагаас хойш би ахмадуудын өмнө тулгамдсан асуудлыг нийгэмд дэвшүүлэн тавьж, зорилгынхоо дийлэнх хувийг хэрэгжүүлж чадсан. Тухайн үед “Монголын ахмадын чөлөөт холбоо” “гудамжны” гэгдэх нэртэй байсан бол өнөөдөр төр засгийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, Монголын нийт ахмадуудын төлөө нэгдэж ажилладаг төв байгууллага болсон. Одоо бид нэг ч настан үлдээхгүйгээр бүгдэд нь хүрч ажиллах зорилго тавиад байна. “Монголын ахмадын чөлөөт холбоо” 2013 оны хоёрдугаар сард Засгийн газартай гэрээ хийсэн. Мөн оны гуравдугаар сард Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамтай гэрээ хийсэн. Тавдугаар сарын 22-нд өмнөх ажиллаж байсан ахмадын холбоотой гэрээ хийсэн байгаа. Энэ гэрээнүүдэд үндэслээд орон нутгаас ажлаа эхэлсэн. Орон нутгаас ажлаа эхэлсэн нь их учиртай. Хөдөө орон нутгийн ахмадууд маань мэдээллээс хол байна. Амьдарч буй орон нутагт нь цөөн хүн бүлэглэлийн шугамаар худлаа ярьдаг, улстөрждөг, мэдээлэл гуйвуулдаг юм байна. Тиймээс бид хөдөөгийн ахмадуудыг үнэн зөв мэдээллээр хангах зорилго тавин ажлаа эхлүүлсэн юм.  
 
-Өнөөдрийн байдлаар хэдэн аймагт хүрч ажилласан бэ?
-Одоогоор 15 аймагт, тэдгээрийн бүх суманд ажилласан байна. Орон нутагт хүрч ажилласны үр дүнд ахмадууд маань мэдээллийг маш сайн олж авч чадаж байгаа гэж би хэлнэ. Мөн МАЧХ-оос ахмадуудад зориулсан 11 төрлийн лекц бэлдсэн байгаа. Ахмад настны нийгмийн хамгаалалд зориулагдсан хууль бий. Тэр хуулийн юу нь болж байгаа, юу нь болохгүй байгааг судлаад дүгнэлт гарган хуулиа сурталчилж байна. Зааланд 500 гаруй хүн цугларахад 17-18 хүн л хуулиа мэдэж байна. Ахмадууд өөртөө зориулсан хуулиа мэдэхгүй байна гэдэг бол харамсалтай. Тэтгэвэр бол ахмадуудын амьжиргааны баталгаа. Иймд тэтгэврийн асуудлаар лекц уншиж байгаа. Ахмадуудын дотор тэтгэврээ ялгаж мэддэггүй, ямар төрлийн тэтгэвэрт хамрагдаж байгаагаа ч ойлгодоггүй хүмүүс байдаг. Мөн тэтгэврийн зээлийн хүү өндөр байгаа гээд тэтгэвэр тойрсон асуудал их л дээ. Ахмадууд тэтгэврээ бусдын амьдралд зориулж байна. Судалгаа хийж үзсэн. Хамгийн доод тал нь зургаан сар, дээд тал нь гурван жилээр тэтгэврээ зээлж авсан байна. Зээлээр авсан тэтгэврээ оюутан хүүхдүүдийнхээ сургалтын төлбөр, дотуур байрны хөлсөнд, бас ажилгүй хүүхдүүдийнхээ амьдралыг нь залгуулдаг юм байна. Мөн шинээр гэр бүл болж байгаа хүүхдүүддээ гэр орныг нь бэлдэж өгч, өвчтэй, зовлонтой байгаа хамаатан садангийнхаа улсуудад зарцуулж байна. Өөрт оногдсон жаахан тэтгэврээ өндөр хүүтэй урт хугацаатайгаар банкнаас зээлж, бусдад зориулж байгаа нь ахмадуудыг эдийн засгийн хувьд дорой буурай амьдарч буйг нь илэрхийлж байна.
 
-Тэтгэврийн зээлийн хүүг багасгах тал дээр танай холбооноос ямар арга хэмжээ авч байгаа вэ. Судалгаа хийсэн гэхээр ажил хэрэг болгоно гэж ойлгоод байна л даа?      
-Монгол Улсад тэтгэвэр олгодог бүх банкны төлөөлөлтэй гуравдугаар сарын 20-нд уулзаж, ярилцсан. Банкны байгууллага гэдэг харилцааны хамгийн ойрхон байгууллага байх ёстой. Манай ахмадууд банкнаас авдаг зээлийнхээ бичилтийг ойлгодоггүй, банк биднийг дээрэмдээд хүүн дээр нэмж хүү авдаг гэсэн ойлголттой байна. Тиймээс банкуудад хандаж, ахмадуудад аль болохоор ойлгомжтой байлгахыг хүссэн. Бүгд энэ хүсэлтийг хүлээж авсан.
 
-Ахмадыг сонсдог утастай болсон гэсэн. Настнууд үүнд их ам сайтай байгаа дуулдсан?     
-Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг орон болсон. Гэтэл Хүний эрхийн Үндэсний комисст ахмад настны эрхийг хамгаалах ажлыг хариуцсан хүнгүй байсан. Тиймээс бид тус байгууллагад хандаж, ахмад настныг хариуцсан орон тооны бус зөвлөхтэй боллоо. Ахмадуудад зориулж тэднийг нээлттэй сонсох утсыг өдөр бүр ажиллуулж байна. Энэ утсанд ахмадууд маш их ханддаг. Одоогийн байдлаар 8000 гаруй хүн хандаад байгаа. Мөн орон нутагт 70 гаруй мянган ахмадтай уулзалт хийсэн. Ахмадууд бол хүний эрх, эрх чөлөөг хамгийн их хүртэх ёстой хүмүүс. Тиймээс ахмадуудаа сонсдог төртэй байя, ард түмнээ үлгэрлэн дагуулдаг ахмад үетэй байя, аав, ээжийгээ хайрладаг үр хүүхэдтэй байя гэсэн уриан дор холбоо маань ажиллаж байна. Хүн хэзээ ч тэтгэвэрт гардаггүй. Яагаад гэвэл хүн мөнхийн хөдөлмөрч байж байгаад энэ хорвоог орхидог жамтай. Дээрээс нь манай ард түмэн их цөөхөн. Тийм байж 55-60 хүрсэн хүнийг тэтгэвэрт гарчихдаг. Үүнээс өмнөх насныхан ч тэтгэвэрт гарах тохиолдол бий. Урлагийн ажилтан, цэргийнхэн, олон хүүхэдтэй, залуугаараа тэтгэвэрт гарч байгаа хүмүүс байдаг. Энэ нь хүнд цаашид амьдрах бүх зүйл нь зогсчиж байгаа юм шиг, зөвхөн тэр тэтгэврээр амьдралаа залгуулах ёстой юм шиг эвгүй сэтгэгдэл төрүүлдэг. Үүнийг ч бас засч залруулмаар байна. Хүмүүсийг ахмад гэж өөрийгөө бодохгүйгээр бүтээлч байлгах боломжийг бүрдүүлэхийг хүсч байгаа.  
 
-Монголын ахмадын холбоо, МАЧХ хоорондоо гэрээ байгуулсан. Гэвч Монголын ахмадын холбооны зүгээс танай байгууллагыг гэрээгээ зөрчсөн гэж үзэж байгаагаа мэдэгдсэн. Яагаад ийм мэдэгдэл хийх болсон юм бол?
-Монголын ахмадын холбооноос яг ямар мэдэгдэл хийснийг би мэдээгүй байна. Монголын ахмадын холбоо гэдэг байгууллага 1988 оны гуравдугаар сарын 21-ний өдөр МАХН-ын төв хорооны Улс төрийн товчооны 58-р тогтоолоор байгуулагдсан байдаг. Анх бий болохдоо Улс төрийн ахмад зүтгэлтний хороо гэж нэрлэгдэж байсан. Өөрөөр хэлбэл, тухайн үеийн МАХН-ын үзэл баримтлал, суртлын байгууллагаар үүссэн юм байна лээ. Дараа нь Монголын ахмадын гүйцэтгэх хороо гэдэг нэртэй болсон. Үүнээсээ Монголын ахмадын холбоо гэсэн нэртэй болсон байдаг. Үндсэн хууль батлагдсанаар хүүхдүүд, эмэгтэйчүүд, залуус сайн дураараа эвлэлдэн нэгддэг, нийтийн эрх ашгийн төлөө байгууллагыг олон нийтийн байгууллага гэж хэлдэг болсон. Түүнээс нэг намын үзэл суртлаар байгуулсан байгууллагыг эвлэлдэн нэгдсэн байгууллага гэж хэлэхгүй. Энэ утгаараа манай ахмадын холбоо 20 гаруй жил улсаас төсөв аваад, өмч хөрөнгийг нь эзэмшээд ажиллаж байсан нь үнэн. Гэхдээ энэ байгууллага маш муу ажилласан гэдгийг би шударгаар хэлье. Жишээ нь,  энэ байгууллага 2000-2013 оны гуравдугаар сарын 1 хүртэл улсаас төсөв авсан. Би 1995 оноос хойш төсөв авсныг нь мэдэж байгаа. Гэхдээ 1995-2000 оны төсвийг олж чадаагүй байна. Харин яг саяын хэлдэг 2000-2013 оны гуравдугаар сар хүртэл энэ байгууллага 788 сая 808 мянга 200 төгрөгийн төсвийг нийт ард түмний татвараас авсан байдаг. Ийм их мөнгө авсан атлаа ахмадуудыг маш их ядууруулсан, гомдоосон. Орон нутаг болгонд ахмадууд уйлж байна. Ахмадуудаар их бизнес хийдэг болсон. Тэд нараас өөрсдөөс нь мөнгө авч өөрсдийг нь шагнадаг, цайллага хийдэг. Эсвэл мөнгө хурааж цайллага явуулах гэх мэт дандаа ахмадуудаар бизнес хийх ажлыг Монголын ахмадын холбоо хийсэн. Энэ байгууллага төрийн эрхэнд байсан уу гэвэл байсан. Гэтэл 2009 онд бид ямар ч төсөвгүй ажиллаж байхад энэ байгууллага асар их төсөвтэй байдаг байлаа. Ахмадуудын тавьж байгаа эрх ашгийг мөнхийн эсэргүүцдэг байсан. Энэ бол бодитой, архив, фактаараа байж байна. Тэр битгий хэл улс төрждөг. МАЧХ-ноос Монголын ахмадын холбоонд хандаж, сар шинийн баяраар хамтраад ахмадууддаа баярын мэндчилгээ дэвшүүлж байя гэж хүсэхэд үгүй л гэсэн. 2008 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр бид Монголын ахмадын холбоотой хамтарч ажиллая. Миний хувьд ахмад болоогүй ч ямар, ямар зүйл хийх нь зүйтэй гэсэн үзэл баримтлалыг хэлж өгье, санаа оноогоо хэлье. Та нар даргалаад яв гэсэн хүсэлт тавьсан. Бас л боломжгүй гэж хэлсэн. Тэгэхээр би Монголын ахмадын холбоо ахмадуудын төлөө юм хийх боломж, эрх хэмжээ, эдийн засаг байсан уу гэвэл байсан гэж хэлнэ. Харамсалтай нь тэд хайран 20 жилийг нэг намын үзэл сурталд автсан байгууллага байсаар өнөөдрийг хүрсэн. Энд би МАЧХ Засгийн газарт хүлээн зөвшөөрөгдөөд ажиллаж байгааг дахин хэлье. Засаг төр нийт ард түмнийг аз жаргалын төлөө хөтөлдөг. Тэгэхээр бид Засгийн газрын нэрийн өмнөөс ахмадуудын сайн сайхны төлөө ажиллаж байна. Гэхдээ төртэй нийлж өмнөх байгууллагууд шиг ахмадуудыг дээрэмдэхгүй, золиосонд гаргахгүй.  
 
“Хажуу айлын хачин сайхан эмээ” гэдэг шагнал өгөх нь холгүй байдаг гэж үнэн юм билээ 
 
-Монголд МАЧХ, Монголын ахмадын холбооноос өөр ахмадын байгууллага байдаг уу?
-Ер нь ахмадуудаар бизнес хийдэг байгууллага олон шүү дээ. Миний мэдэхээр “Таны зүтгэлийн төлөө” гэдэг байгууллага бий. Энэ байгууллага 15000 төгрөгөөр соёмбо тэмдэг зарж орлого олдог. Ахмадуудад төрийн шагнал олгохгүй байгааг далимдуулж орлого олдог гэж хэлж болно. “Ахмадын академи” гэж байгууллага 35 000-380 000 төгрөгийн маш олон төрлийн шагнал зардаг. Ёстой нөгөө хошин шог дээр “Хажуу айлын хачин сайхан эмээ” гэдэг шиг номинациар шагнах нь холгүй байдаг чинь үнэн юм билээ. Өнгөрсөн жил зургаадугаар сарын 1-нд сая төгрөгөөр “Бурхан ээж” гэдэг шагнал өгч байхыг би харсан. Сая төгрөгтэй ээж бол “Бурхан ээж” юм байна л даа. Тэгвэл сая төгрөггүй, дөрвөн хүүхэд гаргасан ээжийг ямар ээж гэх вэ. 380 000 төгрөг өгвөл “Буянтай ээж” болж байгаа. 380 000 төгрөг өгөөд тэр шагналыг авч чадахгүй байгаа ээжийг буянгүй ээж гэх үү. Ахмадуудын ингэж мөнгөтэй, мөнгөгүйгээр нь ялгаж, сэтгэл зүрхээр нь тоглодог, янз бүрийн нэрээр хувааж, ялгаварлан гадуурхдаг байгууллага маш олон. Тийм болохоор МАЧХ ахмадуудаа эмхлэн цэгцлэх нүсэр ажил руу орчихсон байгаа.   
 
-Эмхлэн цэгцлэнэ гэдгийг юу гэж ойлговол зохилтой вэ?
-Монголчууд туйлшрах дуртай. Жишээ нь, манай улс гурван сая хүрэхгүй хүн амтай, 7000 ТББ-тай, 10 гаруй яамтай, 50 гаруй толгой малтай, газар нутаг нь өргөн уудам. Дээрээс нь маш олон хэвлэл мэдээллийн байгууллагатай, 18-20 намтай. Асгасан будаа шиг бутархай байгаа биз. Тэгсэн мөртлөө гараад ажил хийх хүн олдоггүй. Дандаа тамга барьсан дарга нартай. Бие биеэ хүлээн зөвшөөрч чаддаггүй. Ийм байдал нь манай ард түмэнд аюулын сүүдэр болчихоод байна гэж би хардаг. Бид “Ахмадын академи” гэдэг байгууллага руу очиж үзсэн. Зөвхөн 2012 онд гэхэд ахмадуудаас 12 сая 708 000 төгрөгийг авчихаад янз бүрийн шагналын нэртэй цаас өгсөн байна лээ. Хайран мөнгө. Ахмадууд тэр их мөнгөөр аяга сүүгээ аваад ууж болох байсан. Үгүй ядахдаа даралтны аппаратаа авсан бол өөрт нь хэрэгтэй. Тэгээд бид энэ байгууллагад ахмадуудаас дахин ямар нэг хэмжээгээр мөнгө татсан байх юм бол албан ёсоор хууль хяналтын байгууллагад хандана гэж сануулга өгсөн. Тэд дахин мөнгөөр ямарваа нэг үйл ажиллагаа явуулахгүй гэж амласан. Энэ мэтээр ахмадуудыг хохироож байгаа газруудад МАЧХ нөлөөлж эхлээд байна. Бас манай ахмадууд мөнгө өгч шагнал авахгүй байх хэрэгтэй. Үүнийг ойлгох нь чухал юм.
 
-Ахмадууд өөрсдөө мөнгөө төлөөд шагнал авч байгаа нь олон биш байх. Үр хүүхдүүд нь өвөө, эмээ, аав, ээжийгээ баярлуулж байна гээд өөрт нь ч мэдэгдээгүй мөнгийг нь төлсөн байдаг гэж сонссон?  
-Залуус бодох хэрэгтэй л дээ. Номын нэг хуудсанд зургийг нь тавиад юм бичих, эсвэл цоохор цаас хананд нь өлгөж өгснөөр ахмадууд баярлахгүй. Хүнийг тэгж баярлуулдаггүй юм. Миний санаагаар эцэг, эхээ баярлуулъя гэж бодож л байгаа бол хайр халамжаа үзүүл, асар, амралтад явуул, хамт олонтой нь уулзуул. Янз бүрийн сургалтад суулга, хүндлэж хайрладаг хүнтэй нь уулзуул, сэтгэлээр нь баярлуул. Түүнээс биш 380 000 төгрөг өгөөд цоохор цаас, бөөрөнхий толин дээр бичсэн зүйл долоо хоногийн дараагаас л мартагдана эхэлнэ ш дээ. Гэтэл ач, зээ нар, үр хүүхдүүд нь бүгдээрээ цуглараад “Эмээ, та бидэнд хамгийн сайхан зүйлээ ярьж өгөөч” гэж яриулаад тэмдэглэл хөтлөж түүндээ бүгдээрээ гарын үсгээ зурвал хэзээ ч мартагдахгүй дурсамж болно. Ахмадуудаа зөв баярлуулж сурмаар байна. Энгэрээрээ дүүрэн тэмдэгтэй ядуу хүмүүс олон байна. Тэр олон тэмдгийн хэрэг гарахгүй л байгаа биз дээ. Түүнийг ямар идэж болох биш. Тэгэхээр бид амьдралд бодитойгоор хандах хэрэгтэй. Яг юу хэрэгтэй вэ гэдгийг олж харах нь зүйтэй. Баахан тэмдэг цуглуулдаг, цаас цуглуулдаг, худлаа нэр гуншин авдаг хуучин нийгмийн үзэл баримтлалаасаа одоо салмаар байна л даа.
 
-“Монголын ахмадын чөлөөт холбоо” гишүүнчлэлтэй байгууллага уу?
-МАЧХ нийгэмд үйлчилдэг ТББ, гишүүнчлэлгүй. Бид 2004-2013 оны гуравдугаар сар хүртэл  ямар ч төсөвгүй ажилладаг байсан. Тийм учраас ахмадууд энэ байгууллага зөв юм байна гээд сайн дураараа хандив, татвар өгч эхэлсэн. Ахмадуудын маань компанитай хүүхдүүд төрөл бүрийн тусламж үзүүлдэг байсан. Гэтэл Монголын ахмадын холбоо бид нарын татвараас олон жил мөнгө авчихаад ахмадуудын төлөө юу ч хийгээгүй.
 
-МАЧХ ахмадуудаасаа 200 төгрөг авдаг гэж байсан. Энэ үнэн үү?
-МАЧХ гэдэг байгууллага тэтгэвэр тэтгэмжийг амьдралд хүрэхгүй байна гэж хүсэлт гаргасан хүмүүсийн сайн дурын нэгдэл дээрээс үүссэн. Эдгээр хүн бүтэн жилийн хугацаанд хэлж яриад төр засаг биднийг харахгүй юм байна гэдгийг ойлгосон учраас 2005 оны наймдугаар сарын 22-нд албан ёсоор МАЧХ-г байгуулж байлаа. Тэр үед ахмадууд маань сайн дураараа хандив татвар өгье гээд бусдын дэмжлэгтэй эрх ашгийг нь хамгаалаад явж байсан үе бий. Харин улсаас төсөв авч эхэлснээсээ хойш ахмадуудаас ямар ч хандив, татвар авахгүйгээр ажиллаж байгаа. 
 
-Танай холбоо яг хэдэн төгрөгийн төсөвтэй юм бэ?  
-2013 оны 3-р сарын 1-нээс МАЧХ улсын төсвөөс төсөв авч Засгийн газрын гэрээгээр ажиллаж эхэлсэн гэдгийг дахин хэлье. Бид 2013 онд 117 сая төгрөгийн төсвөөр ажилласан. Энэ 2014 онд 155 сая төгрөгийн төсвөөр ажиллаж байна.
 
Нийслэлийн ахмадын хороо өр үлдээгээд зугтаасан
 
-НИТХ-ын зүгээс та бүхэнд байрны амлалт өгч байсан гэж сонссон юм байна. Тэр асуудал хэрхэн шийдэгдсэн бэ?
-МАЧХ гэдэг байгууллага анх гудамжинд бий болсон. Би нэг том цүнх барьчихаад Хөдөлмөрийн яам, Засгийн газрын ордон руу гүйдэг ажилтай байлаа. Тухайн үед намайг 40 гаруй ахмад дагаад явдаг байсан. Үнэхээр өрөвдөлтэй. Бороо ороход хотын захиргааны үүдний нөмөрт хоргодон зогсоно. Эсвэл Үйлдвэрчний эвлэлийн нэг давхарт орно. Бүр хөөгдвөл Иргэдийг хүлээж авах товчооны сандал дээр хэдэн минут сууна. Бүр их хөөгдвөл Их дэлгүүрийн урд талын сандал дээр очдог байлаа. Энэ бол үнэн түүх. Тиймээс би тухайн үеийн хотын дарга Ц.Батбаярт учир байдлаа хэлсэн юм. Ц.Батбаяр нурдаг байшингийн хоёр давхарт модон шаттай, 17 хүн багтах нэг өрөөг өгсөн. Тэнд бид хоёр сар байлаа. Ингээд нэг өрөөтэй болсон чинь ахмадууд 400, 600-гаараа цуглардаг боллоо. Бид багтахаа байсан. Тэгээд хурлын зааланд орж ажлаа амжуулдаг болсон юм. Тэр байрыг нийслэлийн ахмадын өргөө гэж байгуулсан. Тийм болохоор тэр байранд Нийслэлийн ахмадын хорооныхон, М.Болд даргатайгаа суудаг байсан. Тэгсэн манай дээр цугларсан ахмадууд Нийслэлийн ахмадын хороонд шаардлага тавьдаг байсан юм. Энэ байдалд тэд дургүйцсэн. Анх биднийг очиход тэр байранд цайны газар, үзмэрч, банк, телевизор засвар, фото зургийн газар түрээсээр үйл ажиллагаа явуулдаг байсан юм. Нэг л өдөр ирсэн чинь тэр хүмүүс байрнаасаа гарсан байсан. Зугтахдаа тэд дулаан, цахилгаанаа хаалгаад, гэрлээ унтраагаад явсан байсан. Гэтэл дулаандаа гурван сая гаруй, усандаа 200 гаруй төгрөгийн өртэй байсан юм билээ. Бидэнд баахан өр үлдээгээд алга болчихсон юм. Бид хэрэв аль нэг намын харьяаны байгууллага байсан бол аль хэдийнэ орхиод явчих байсан. Ахмадуудын эрх ашгийн төлөө тэмцэж байсан учраас биднийг зорьж ирэх хүмүүсийн тоо буураагүй. Улам өссөн. Тэгээд ахмадууд биднийг бяр барсан гэж ингэж байгаа бол амьд сэрүүн байгаагаа харуулна гээд хуванцар сав цуглуулж, бээлий оёж, мяндсан утсаар шүр хийж борлуулаад тэр их өрийг есхөн хоногийн дотор барагдуулж дуусгасан. Манай Монголын ахмадууд маш хөдөлмөрч гэдгийг би 40 гаруй насандаа хараад биширч байсан. Монголын ахмадууд үнэхээр эх орныхоо төлөө бүтээн байгуулсан хүмүүс юм байна гэдгийг мэдэж авсан. Харамсалтай нь тухайн үеийн НИТХ-ын тэргүүлэгч байсан Н.Болормоо дулааныханд үүрэг өгөөд манайд орж ирдэг дулааныг нь шууд таслуулсан. Ингээд бид зөвхөн ус, цахилгаантай, дулаангүй долоон жил гаруй ажилласан. Гэтэл тэр байрыг биднийг булааж авч байна гээд намайг баривчилсан. Намайг хоригдож байх хоород М.Болд даргын хүүхэд нь тухайн үеийн жижиг бүлэгтэй нийлж байгаад дээврийг нь юу ч үлдээхгүй нураагаад, дотор нь байсан толь, шилийг нь хагалчихсан байсан. Тухайн үед яг юу болсныг манай хүмүүс бүгдийг нь баримтжуулаад, архивжуулаад авсан байдаг. Ийм л учиртай юм болсон. Тэгээд энэ зохисгүй үйлдлээ бусдад тайлбарлахдаа “Энд их сайхан юм барих гээд байна. Г.Баасан садаа болоод шуналтаад байна” гэсэн байдаг. Одоо ч зарим орон нутагт очиж ажиллахад Монголын ард түмнийг урдаа хөшиг болгож бариад ард нь өмч идэх, мөнгө идэх, хөгшчүүдийн нэрээр ашиг хонжоо олох нь дээд цэгтээ хүрсэн байгаа нь харагддаг юм. Хөдөөгийн ахмадын холбоод тухайн орон нутгийнхаа хувийн өмч биш. Гэтэл орон нутгийн өмчийг хувийн өмч шиг өгөхгүй, 2016 он хүртэл барина, хамгаална гээд сууж байна ш дээ. Нийтийн эрх ашиг гэж юу байдаг, төрийн ажил, олон түмний төлөө хүлээх үүрэг, хариуцлага гэж юу байдаг гэдгийг социалист сэтгэлгээтэй хүмүүс ерөөсөө мэдэхгүй байна. Тийм учраас бид Ц.Сүхбаатарт гуравдугаар сарын 19-нд бичиг өгсөн байгаа. Та нар олон нийтийн өмчийг хувийн өмч гэж андуураад байгаагаа болиорой гэдгийг хэлсэн. Хэвлэл мэдээллээр Г.Баасан авгай ахмадуудыг хуваагаад байна гэж байна лээ. Үгүй, харин хуучин ахмадын холбоо монголын ахмадуудыг хоёр хуваасан. Бид нар нэгдээд ажлаа хийж байна. Монголын ахмадын холбоо ахмадуудын төлөө явах зорилго нь байгаа бол бид нартай хамтраад ажиллахад яагаад болохгүй гэж. Бүх зүйл нээлттэй байна. Бид нар хамтраад ажиллая гээд хамтын ажиллагааны гэрээ хийлээ. Улс төржихөө болъё гээд мэдэгдэл гаргалаа. Өмнө нь ажил хийсэн үү гэвэл хийгээгүй гологдолтой, энэ бүхэн нүдэнд ил байна ш дээ. Өөрөө өөрсдөдөө дүгнэлт хийгээд эр зоригтойгоор МАЧХ-той хамтраад ажиллахад бидний зүгээс дургүйцэх юм байхгүй. Уг нь ахмадууд хуваагдаад чинь хуваагдаад байх хүмүүс биш шүү дээ. Ажил, амьдралын асар их туршлагатай, үзэж харах юм аа харчихсан, үлдсэн жаахан насандаа аз жаргалтай амьдраад хойч үеийнхэндээ хэрэгтэй зүйлд нь хувь нэмрээ оруулаад сэтгэл амгалан байж байх хүмүүс. Гэтэл тэгж чадахгүй байна. Одоо тэр байшингийн суурин дээр нүх ухчихсан байгаа. Манай МАЧХ одоогоос дөрвөн жилийн өмнө Нийслэлийн өмчийн газар хүлээлгэж өгсөн. Яагаад өгсөн гэхээр Сүхбаатарын талбай руу ордог замыг нар зөв болгох гээд зам тавина гэсэн. Бид ямагт ахмадуудынхаа, нийтийн эрх ашгийн төлөө явдаг учраас хүлээлгэж өгсөн юм.
 
-Та хэд хоног хоригдсон билээ?
-Таван удаа баривчлагдаж, 97 хоног хоригдсон. Би баривчлагдахаараа хоол иддэггүй, болгоомжилдог. Шингэн зүйл ууж байгаад л гараад ирдэг. Долоо хоногийн нэг өдөр эргэлтийн өдөр гэж байдаг юм. Тэр үед нь гэрээсээ ирсэн хоолыг иддэг байсан.
 
-Таныг саатуулах байранд очиход “түргэн авдаг байсан” гэж дуулддаг. Танд ямар нэгэн бэлтгэлтэй байдал анзаарагддаг байсан уу?
-Мэдэхгүй. Бүх ард түмний хуралдай хийх гээд ес хоног дутуу байсан л даа. Тэгээд би хэвлэлийн бага хурал хийчихээд Ялалтын талбай дээр явж байсан чинь баривчилсан. Дүүгийнхээ хүрмийг өмсчихсөн бас их гоё болчихсон явж байсан юм. Баривчлагдахдаа “Би төрд ийм их хэрэгтэй хүн гэдгээ өнөөдөр л ойлголоо. Энэ замын урд талын Чингэлтэй дүүргийн цагдаагийн газар ороход машинд суух шаардлага байхгүй. Та нартай сугадалцаад очъё” гэж тэр хүмүүст хэлсэн. Том биетэй 4-5 залуу намайг баривчилсан. Манай төр сүржигнэх юмандаа сүржигнэж чаддаггүй, өрөвдмөөр, ичмээр юманд сүржигнэдэгт нь би гутаж явдаг. Би өөрөө монгол хүн. Энэ улс өнгөтэй, өөдтэй сайхан байвал миний бахархал. Муу муухай явбал миний харуусал ш дээ. Тийм болохоор тэр тэмцэл болгоны цаана эх орноо сайхан байлгая, ахмадууддаа анхаарлаа хандуулъя гэсэн санаа байгаа. Намайг анх баривчлагдаад очиход хоёр давхрын өрөөнд оруулаад байцаасан. Утсыг маань унтраалгасан л даа. Би ч мессеж их сайн бичнэ. Тэгээд утсаа унтраахаасаа өмнө хэд хэдэн таньдаг сэтгүүлч рүүгээ мессеж явуулж амжсан. Бас би тэр өдөр хүүхдээ сургуулиас нь авах ёстой байсан. Тийм болохоор нөхөр рүүгээ “Чи хүүхдээ аваарай. Би баривчлагдчихлаа” гэж мессеж бичээд л утсаа унтраалгасан. Намайг тэнд байхад иргэний хөдөлгөөнүүд ирсэн юм. Тэгсэн намайг цагдаагийн дарга гурван давхар руу авч гарсан байсан. Би тэрийг яаж мэдэх вэ дээ. Тэр хооронд намайг хүлээд машинд суулгаад аваад явчихсан. Гэтэл танай үндэсний телевизийн сэтгүүлчид замын түгжрэлээс болоод хоцорч очиж, намайг хоёр цагдаа машинд суулгаад авч явж байхыг хараад араас дагаад 111 рүү орохын өмнө “Г.Баасан гуай та яачихав аа” гэхээр нь “Мэдэхгүй ээ, Н.Болормаа баривчлуулж байгаа юм шиг байна” гэж хэлээд л цаашаа орсон. Би тэр үед ямар нэг буруу юм хийгээгүй гэдэгтээ хатуу илтгэлтэй байсан. Тэгээд намайг зургаан хүнтэй камерт оруулсан. Би есөн шөнө нойргүй явчихсан байсан учраас тэр газрын орон дээр нь өмсч явсан пальтогоо дэрлээд хурхираад унтаад өгсөн. Тэгээд унтаж байсан чинь гэнэт хаалга дуугараад Г.Баасан гэхээр нь юу билээ гээд цочиж сэрээд “Нээрээ баривчлагдчихсан байгаа билүү” гэж бодсон. Унтаж сэрээд явж байхдаа ямар коридороор явснаа мэдсэн. Орж ирэхдээ ямар коридоороор явснаа ч мэдээгүй. Тэгж дуудуулаад гараад очсон чинь Баттулга дарга, Их хурлын дарга З.Энхболд, хотын дарга Э.Бат-Үүл гурав ирсэн байсан. Тэр гуравтай 10 минут уулзаад л буцаад орсон. Намайг олон баривчилсан нь хашрааж, мохоох гэсэн л оролдлого байсан юм шиг байна лээ. Намайг гурав дахь удаагаа баривчлагдаад гараад ирэхэд нэг телевийн сэтгүүлч “Та хашрав уу?” гэж асуусан. Тэгэхээр нь би догширлоо гэж хэлсэн. Гэм хийсэн хүн бол хаширдаг байх. Миний хувьд ямар ч гэм хийгээгүй. Нэгэнт л би нийгэмд байгаа муу муухай юмныг эсэргүүцэн дуугарчихсан юм чинь тэрнийхээ эцсийг харах л хэрэгтэй. Тийм болохоор хаширна гэсэн ойлголт байхгүй. Тэр сэтгүүлчийн хэлсэн үгнээс би “Намайг хашраах гэж л баривчлаад байдаг юм байна” гэдгийг ойлгосон.
 
-Таны тэмцэл хэр үр дүнтэй байсан бэ? 
-Миний тэмцэж явсаны үр дүнг ганц Г.Баасангаар харж болохгүй. Тэгвэл буруу юм болчихно. Ингэж тэмцсэний үр дүнд 20 000 төгрөг байсан тэтгэвэр 172 000, 32 000 төгрөгийн тэтгэвэр 270 000 боллоо. Энэ бол нийгэмд үзүүлсэн томоохон үр дүн. Олон хүүхэдтэй ээжүүдийг мартсан байсан бол өнөөдөр эхийн нэг, хоёрдугаар одонтой ээжүүдэд 100, 200 мянган төгрөг олгож эхэлсэн. Дайнд орсон ахмад дайчид орон сууцтай болсон. 100-аас дээш насласан ахмадуудыг төр анхаардаг болсон. Монгол Улсын Ерөнхийлөгч гарын бэлэг өгдөг болсон. Мөн 106 настай Т.Догсмоо гуайд шаардсаар байж ТБД андуудын ойролцоо байр өгүүлсэн. Одоо тэр байранд том охин нь амьдарч байна. Тухайн үед том охин нь 87 настай байсан одоо 90 гарсан хөгшин байна. Бага охин нь 67 настай. Т.Догсмаа гуайд байр өгүүлэхийн тулд тууштэй тэмцсэн нь учиртай. Тэр хөгшин гэрээсээ гараад жорлон руугаа явахдаа өгзгөөрөө гулгаж очдог байсан юм. Их том биетэй хүн байсан болохоор газрын уруу хоёр хөл нь биеэ даадаггүй байсан. Гулгаж бие засах  газраа хүрчихээд гэр рүүгээ өгсүүр болохоор алхаад гарчихдаг байсан л даа. Тэгэхээр тэмцэл маань ахмадуудад үр ашгаа өгсөөр ирсэн, өгсөөр байх болно гэж хэлж чадна.   
 
 
 
-Гэр бүлийн хүчирхийлэлд ахмадууд өртөөд байх шиг санагддаг юм. Ийм нөхцлөөр танай холбоонд хандаж байсан тохиолдол бий юу?
-Гэр бүлийн хүчирхийлэлд ахмадууд их өртөж байгаа ш дээ. Манай ахмадууд нэрэлхүү, хүмүүсээс ичиж зовоод хэцүү байгаагаа тэр болгон яриад явдаггүй. Ухамсар муутай залуус ээж, аавыгаа яваад тэтгэврээ зээлээд ир гэж зээлүүлж аваад мөнгөөр нь архи уучихаад орой нь согтуу ирж зоддог гэж байгаа юм. Тэгээд ахмадуудаас нь “Та нүүрээ яачихав аа” гэж асуухаар хаалга мөргөчихсөн гэж худлаа хэлдэг. Ахмадуудаар залуучууд хүүхдээ харуулж гэр бүлийн хүчирхийлэл өртүүлж байна. Ахмадууд гэрийн амьд “цоож”  болж хувирчихаад байна. Хээр хөдөө очиж айлын гэр харж байна. Бас хөгшин төгцөг чиний үе дууссан гэж элдвээр хараалган загнуулж байна. Энэ бол сэтгэл зүрхний том хүчирхийлэл юм. Энэ бүх дарамтаас ахмадуудаа хамгаалах ёстой. Өөрийгөө энэ хүчирхийллээс хамгаалах боломжийг нь олгох хэрэгтэй.  
 
-Тэгвэл эдгээр хүчирхийллээс ахмадуудыг хэрхэн хамгаалах юм бэ. Танай байгууллага энэ тал дээр нөлөөллийн ямар арга хэмжээ авч байна вэ? 
-Төрийн засгийн зүгээс ахмадуудад эрх зүйн орчинг нь бий болгож өгөх ёстой. Тэр батлагдсан хуулийг хэрэгжүүлэх, бодит байлгах, хаана эрх нь зөрчигдөж байна гэдгийг шалгах нь гүйцэтгэх засаглалын үүрэг. Эдийн засгийн болон харж хянах механизмыг нь төр хариуцаад тэр боломжийг нь эрх зүйн орчноор нь УИХ гаргах ёстой. Жишээ нь, бид 90-ээс дээш настнуудыг “Монгол Улсын хүндэт иргэн” болгоё. Тэр иргэндээ аливаа нэг төлбөртэй үйлчилгээг  35 хувь хөнгөлж өгье. Ингэхээр тэр хүн өөрөөрөө бахархана шүү дээ. 75-аас дээш настнуудаа “Эрхэм иргэн” болгоё гэсэн бодлого оруулж байгаа. Дээрээс нь ахмадуудын сургууль, эмнэлэгтэй болмоор байна. Одоо ахмадуудыг эмнэлэгт үзүүлэх гээд очихоор өөдөөс нь насны доройтол. Зүрх өвдөж, даралт чинь ихэсчээ гэсэн онош хэлдэг. Гэтэл тэр хүний өөр эд, эрхтэн өвдөж байж болно ш дээ. Ийм хайхрамжгүй онош тавьж байгаа нь ч гэсэн хүчирхийлэл юм.
Би их эршүүд хүүхэд байсан  
 
-Таныг монголчууд “Монголын ахмадын чөлөөт холбоо”-ны тэргүүн гэдгээр сайн мэднэ. Хэвийн амьдралыг тань тэр бүр мэддэггүй байх. Та гэр бүлээ танилцуулаач?
-Манай гэр бүлийн хүнийг Батдорж гэдэг. Нарийн мужаан, зураач мэргэжилтэй. Танай МҮОНРТ-ийн хамт олонтой нэг үе ажиллаж байсан. Би архи ууж, тамхи татдаггүй сайн ханьтай. Ханиараа бахархдаг. Бид гурван хүүхэдтэй. Охин маань гурван хүүхдийн ээж, нэг хүү минь цэргийн хүн. Бага хүү маань ЕБС-иуд сурч байна. Би гурван зээ охинтой.  
 
-Гэрийн эзэгтэйнхээ хувьд ар гэртээ цаг зав хэр гаргадаг вэ?
-Ер нь би нийгмийн төлөө цагаа түлхүү зарцуулдаг. Социализмын үед чөлөөт цагаараа хатгамал хатгах, хувцсаа угаах гээд үүрийн 04:00 цагт унтаад 06:20 гэхэд ажилдаа явдаг байсан. Миний үеийнхний амьдрал тэр үед ийм л байлаа. Зах зээлийн нийгэмд шилжсэнээр бидний амьдрал өөрчлөгдөж эхэлсэн. Миний хувьд 1990 онд ардчиллыг дэмжиж хувь нэмрээ оруулж явсан хүний нэг. Тэр цагаас хойш бүр их завгүй болсон доо. Сүүлийн 12 жил би ар гэрийнхээ ажлыг хэтэрхий орхисон. Гэхдээ ийм байгаадаа өөртөө их шүүмжлэлтэй ханддаг. Гэвч нэг хүний хувь заяанаас нийтийн хувь заяа арай илүү гэдэг утгаар нь нийтийн төлөө явж байгаадаа харамсдаггүй. Ээж хүн гэдэг гэртээ их том орон зайг эзэлдэг. Өдөр болгон хүүхэдтэйгээ ярилцаж, гарынхаа хоолыг идүүлж байх хэрэгтэй. Харамсалтай нь би их цөөхөн хоол хийдэг. Манай ээж их сайхан хоол хийдэг хүн байж билээ. Би ч гэсэн хоол сайн хийдэг болохоор манайхан миний хийсэн хоолыг идэх дуртай байдаг.
 
-Та өмнө нь ямар ажил хийж байв?
-Би багш мэргэжилтэй. Социализмын үед багш, пионерын удирдагч, эвлэлийн үүрийн орлогч даргаар ажиллаж байсан. Тэр үед пионерийн удирдагч гэж их том хүн байсан ш дээ. Хүүхдүүдийн ариун цэвэр, дэг журам, сурлага, хөдөлмөр гээд бүх юмыг нь хариуцдаг байсан. Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш менежментийн сургуульд орж эдийн засгийн чиглэлээр сурсан. Төр засгийн бодлого, үзэл баримтлал, удирдах ажлын тухай мэдлэгтэй болъё гээд Төрийн удирдлагын академийг 2000 онд дүүргэсэн. Би хүний эрхийн төлөө маш олон жил ажилласан. Тэгээд хуулийн мэргэжил эзэмшихгүй бол намайг өмгөөлөх хүн олдохоо больсон болохоор МУИС-ийн хуулийн ангийг дүүргэсэн. Нэг үе Г.Баасанг өмгөөлж талхнаасаа салснаас мөрөөрөө байя гэдэг болсон байсан л даа. Тиймээс өөртэйгөө адилхан хүмүүст бас туслахын тулд энэ мэргэжлээр одоо магистр хамгаалахаар сурч байна даа.
 
-Та аль нутгийн хүн бэ?
-Манай аав Ховд аймгийн Үенч сумынх, ээж маань Буянт сумынх. Би Улаанбаатар хотод Гандангийн дэнж дээр төрж, өссөн.
  
-Хэр их нийгмийн идэвхитэй хүүхэд байсан бэ?
-Нийгмийн идэвх гэхээсээ илүү бусдын төлөө гүйсэн хүүхэд байсан. Эрэгтэй хүүхдүүдтэй нийлдэг, сахилгагүй хүүхэд байсан шүү.  
-Та хүүхэд байх үеийнхээ хөгжилтэй дурсамжаас ярьж өгөөч? 
-Би дандаа эрэгтэй хүүхдийн хувцастай байдаг байлаа. Эмэгтэй хүүхдийн хувцас бараг өмсдөггүй. Багшийн сургууль төгсөөд дээл өмсөх гэж их үйлээ үзэж байж билээ. Өмдтэй байхад надад хамгийн жаргалтай. Намайг хүүхэд байхад манай гудамжинд амьдардаг хоёр залуу цэрэгт явсан юм. Гэтэл Сонгинын залуучууд бид нарыг зодох гээд хүрээд ирсэн. Би тэр үед ремен бүсэлчихсэн явж байсан юм. Намайг зодох гээд нэг залуу нь хүрээд ирэхээр нь би “Чи ичихгүй бол эмэгтэй хүн зодоорой” гэж хэлсэн чинь ичээд яваад өгч билээ /инээв/.   
 
-Та хэр хошин шогийн мэдрэмжтэй хүн бэ. Таны зурганд хүмүүс элдэв эвлүүлэг хийсэн нь одоо ч цахим ертөнцөд байдаг. Тэдгээрийг хараад ямар сэтгэгдэл төрдөг бол?
-Намайг шүүмжилсэн ч бай, буруутгасан ч бай дургүй хүрдэггүй ш дээ. Нэгэнт л олны нүдэнд ил байгаа хүн түүнийг хүлээн зөвшөөрдөг байх хэрэгтэй. Жишээ нь, би караокед ороод нам согтоод гарч болохгүй гэдгээ мэдэрдэг. Би ганцхан зүйл дээр л сэтгэл жаахан эмзэглэж байсан. “Монголын ардчилсан холбоо”-ны хүний эрхийн дээд шагналаар намайг шагнасан юм. Тэр шагналаа гартаа бариад авахуулсан зурган дээр минь эвлүүлэг хийгээд АК буу бариулчихсан байсан. Тэгээд Г.Баасан зэвсэг хэрэглэх гэж байна гэж бичсэн байж билээ. Тэр үед хүний эрхийн дээд шагнал авч байхад арай ч дээ гэж нэг удаа бодсон.      
 
-Та гэр бүлийнхээ хүнтэй яаж танилцсан бэ?
-Бид хоёр Ганданд нэг дор өссөн. Манай гэр бүлийн хүн надад хамгийн анх зориг гаргаж захиа өгч байсан. Захиаг нь би маш нухацтай уншсан. Үргэлж хамтдаа тоглож өссөн болохоор бие биедээ дасчихсан хоёр байлаа.  
 
-Нөхөр тань гэртээ цаг зав бага гаргалаа гэж хэлж байв уу. Таныг хэр дэмждэг вэ?
-Миний үйл хэргийг нөхөр маань сайн дэмждэг. Манайхан ер нь надгүйгээр байж чадахгүй ээ. Би бүхэл чанасан маханд дуртай. Манай өвгөн намайг эртхэн гэртээ авчрахын тулд мах чанаад над руу “Хөгшөөн, мах чанасан шүү” гэж хэлдэг. Тэгээд л би гэртээ “нисээд” хүрнэ шүү дээ. Нөхөр маань Г.Баасангийн зорьж бодож байгаа зүйл нь хар санаа, ашиг хонжоо хайгаагүй гэдгийг мэддэг учраас ар гэртээ цаг зав бага гаргаж байгааг минь хүлээн зөвшөөрдөг.    
 
 
 
-Хэдэн жилийн өмнө та “Танайд хоноё” нэвтрүүлэгт орохдоо хашаа байшинд амьдарч байсан. Тэгээд удахгүй байртай болсон гэж сонссон. Тэр үед таныг байр аваад чимээгүй болчихлоо гэж нэг хэсэг шуугисан?  
-Би Г.Алтантүрүүд их баярладаг. Нийгмийн төлөө тэмцэж байгаа хүмүүс бусдын нүдэн дээр асар их баяжиж байна. Тэрийг харсан хүмүүс намайг тэдэнтэй адилтгаж хардаж байгааг нь ойлгодог. Гэр хороололд амьдарч байхад Г.Алтантүрүү манайхыг зорьж ирсэн нь намайг хүний эрхийн шагнал, хоёр өрөө байраар шагнагдлаа гэж зарласантай холбоотой байсан юм билээ. Би тухайн үед хүний эрхийн шагнал аваад баярлаж байснаас хоёр өрөө байраар шагнуулж байгаагаа сонсоогүй байхгүй юу. Бага хүү л ээжээ байраар шагналаа гэхээр нь дэмийрээд худлаа яриад бай гэж хэлсэн. Тэгсэн чинь зурагтаар зарласан юм байна лээ. Тэрийг нь би дуулаагүй байсан л даа. Тэр шагналыг авахынхаа урд өдөр нь би суллагдсан юм. Тэгээд л хүний эрхийн шагналаар шагналаа гэхээр нь сансарт нисчихэж байгаа юм чинь.
 
-Таныг ид тэмцэж байх үед их баян гэж ярьдаг байсан санагдах юм?  
-Зарим хүнд тийм ойлголт байсан байх. Жагсаал хийж байхад намайг баян авгай сансарт таван өрөө байртай, буруу талдаа рультэй жийптэй гээд л бичээд байдаг байсан. Тэгэхээр нь би байртай болох юм байна даа гэж билэгшээж байж билээ. Гэхдээ байраар шагнууллаа гээд ханаад, цадаад, тэр байр миний зорилго байсан учраас би тэмцэхээ зогсоогоогүй. Тэр байрыг “Ардчилал сан”-гийн сайн дураараа үүсгэсэн сангаас надад өгсөн юм. Тийм болохоор дотор нь амьдарч байхад айхтар өр төлөөсөнд орчихгүй юм байна л гэж боддог.

-Ярилцсанд баярлалаа.


Г.Баасан: Чи ичихгүй бол эмэгтэй хүн зодоорой гэсэн чинь ичээд яваад өгсөн   
Үзсэн: 12069 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
dr ameer [127.0.0.xxx] 2019-04-09 22:23
Бие биенийхээ нэрийг хэлнэ үү Би яаж зарж борлуулсныхаа дараа хэрхэн баялаг болсныг дэлхий нийтэд зарлах гэж байна Энэтхэгийн Fortis эмнэлэгт байгаа бөөрөнд, одоо болтол манай гэр бүл маш ядуу байсан Бид өдөрт нэг миль хүрч чадахгүй. надад байсаар байгаа АМЭШХ-тэй уулзах хүртлээ энэхүү ядуурлыг бууруулах арга замыг эрэлхийлж байна бөөрийг худалдаж авахаар тохиролцсон интернетэд холбогд $ 520,000 доллар, Тэрбээр үйл ажиллагаа явагдахаас өмнө хагас төлбөрийг төлсөн Энэтхэгийн үйл ажиллагаа дууссаны дараа бэлэн мөнгө өгөхөд бэлэн болсон Би гэр бүлээ хэлэхэд зоригтой байх болно. Би амьдралд дахиад ядуу байж чадахгүй. Түүнтэй танилцах зөвлөгөө (fortis.hospital.in@gmail.com)
ДОРНОР ВинОУ РАза [127.0.0.xxx] 2019-03-10 05:44
ДОРНОР ВинОУ РАза Хирананданий эмнэлэгт хандах Таны гоймондоо зарах гэж байна уу? САНХҮҮГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ МӨНГӨДЛИЙГ БОЛОВСРУУЛАХ АРГА ХЭРЭГЛЭГЧ БАЙХ ЭРХИЙГ БОЛОВСРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ АЛДАА ХЭРЭГТЭЙ АЖИЛЛАГААСТАЙ БОЛГОХ. БИДНИЙ ХУУДАСНААС ХЭРЭГТЭЙ ХАЛАННАНДУУДАЙСОРИЙЖИЖИРЖИРЖИГЧИНДУУД @@ ГИШҮҮНТЭЙ БИДНИЙ АЖИЛЛАГААТАЙ БИДНИЙ БОЛОМЖТОЙ ($ 450,000 ам.доллар) Та манай ГЭРЭЭНИЙ ХУДАЛДАН АВАХААНЫ БИДНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ БИДНИЙ КИНИНЬ КИЛИНИ ДЭЭР ХЭРЭГЛЭЖ БАЙНА. ' БИДНИЙ БИДНИЙ БИДНИЙ БАРИЛГА БАРИЛГА БАРИЛГА БИДНИЙ ТУХАЙ МЭДЭГДЭЛ TEL: +912324763511. hiranandanihospiitals@gmail.com
dr ameer [127.0.0.xxx] 2019-02-02 23:53
Бие биенийхээ нэрийг хэлнэ үү Би яаж зарж борлуулсныхаа дараа хэрхэн баялаг болсныг дэлхий нийтэд зарлах гэж байна Энэтхэгийн Fortis эмнэлэгт байгаа бөөрөнд, одоо болтол манай гэр бүл маш ядуу байсан Бид өдөрт нэг миль хүрч чадахгүй. надад байсаар байгаа АМЭШХ-тэй уулзах хүртлээ энэхүү ядуурлыг бууруулах арга замыг эрэлхийлж байна бөөрийг худалдаж авахаар тохиролцсон интернетэд холбогд $ 520,000 доллар, Тэрбээр үйл ажиллагаа явагдахаас өмнө хагас төлбөрийг төлсөн Энэтхэгийн үйл ажиллагаа дууссаны дараа бэлэн мөнгө өгөхөд бэлэн болсон Би гэр бүлээ хэлэхэд зоригтой байх болно. Би амьдралд дахиад ядуу байж чадахгүй. Түүнтэй танилцах зөвлөгөө (fortis.hospital.in@gmail.com)
dr ameer [127.0.0.xxx] 2019-02-02 23:53
Бие биенийхээ нэрийг хэлнэ үү Би яаж зарж борлуулсныхаа дараа хэрхэн баялаг болсныг дэлхий нийтэд зарлах гэж байна Энэтхэгийн Fortis эмнэлэгт байгаа бөөрөнд, одоо болтол манай гэр бүл маш ядуу байсан Бид өдөрт нэг миль хүрч чадахгүй. надад байсаар байгаа АМЭШХ-тэй уулзах хүртлээ энэхүү ядуурлыг бууруулах арга замыг эрэлхийлж байна бөөрийг худалдаж авахаар тохиролцсон интернетэд холбогд $ 520,000 доллар, Тэрбээр үйл ажиллагаа явагдахаас өмнө хагас төлбөрийг төлсөн Энэтхэгийн үйл ажиллагаа дууссаны дараа бэлэн мөнгө өгөхөд бэлэн болсон Би гэр бүлээ хэлэхэд зоригтой байх болно. Би амьдралд дахиад ядуу байж чадахгүй. Түүнтэй танилцах зөвлөгөө (fortis.hospital.in@gmail.com)
dr ameer [197.210.226.xxx] 2018-10-06 04:14
Санхүүгийн хямралыг даван туулсан хэвээр байна уу? Юу бидэнд мөнгө өгч, эрүүл хэвээр үлдэх юм бэ? Би KIDNEY fortis эмнэлэгт 180,000 ам.доллараар зарж байна Амьдралдаа аз жаргалтай байгаа учраас би эрүүл хэвээрээ байгаа, хэрэв та өөрийн зарахыг хүсч байгаа бол бөөр, та тэдний эмэйлтэй холбоо барьж болно [ fortis.hospital.in@gmail.com] бид ч гэсэн чамд мөнгө төлж өгдөг Та визээ мэс засалд ирүүлэхийн тулд визээ боловсруулах, Хэрэв танд мэс засал хийвэл та бэлэн байгаа бол Индонезийг үүсгэдэг Та эмнэлгийн тусламжтай холбоо барьж болно                    fortis.hospital.in@gmail.com
Dr. adity [197.210.227.xxx] 2018-07-22 06:00
Сайн уу, Энэ нь Адибайпраданы анагаах ухааныг олон нийтэд мэдээлэх явдал юм Эмнэлэг нь маш чухал бөгөөд бөөрний хандивлагчдыг эрэлхийлж байна Тэдний 100% нь бөөрийг 590,000 ам.доллараар худалддаг хандивлагчид сонирхож байгаа бол Dr.adityapradhanmedical@gmail.com хаягаар холбогдож +12675278876 +447031993891 руу утасдаж болно. Та манай хамтран ажиллах вэбсайтаа үзэж болно: WWW.CLINICSPOTS.COM. Манай бүсийн төвийн хаяг нь Үгүй: 23-т бид Энэтхэгийн шинэ Дели хотод лукс тэмдэглэв     Бид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж, яаралтай арга хэмжээ авах болно Бидний үнэлэмжийн өвчтөнүүд бөөрийг хүлээж байгаа тул дагаж мөрддөг шилжүүлэн суулгах Доктор Адайшевад.
dr ameer [197.210.45.xxx] 2018-01-17 20:49
Санхүүгийн хямралыг даван туулсан хэвээр байгаа, бидэнд мөнгө өгч, эрүүл хэвээр үлдсэн хэвээр байна, би 180 сая доллараар азотын эмнэлэгт худалдаалж байгаа гэж хэлэхэд баяртай байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл эмнэлэг рүүгээ холбоо барьж болно [fortis.hospital.in@gmail.com] бид таныг визийнхээ боловсруулалтанд зориулж мөнгө төлж өгдөг мэс засал хийгээд мэс засал хийснийхээ дараа танд үлдсэн үлдэгдэл бэлнээр өгнө, Индонезийг бүрдүүлж байна уу, хэрэв та сонирхож байгаа бол эмнэлэгт хандаарай                    fortis.hospital.in@gmail.com
patrick [80.13.168.xxx] 2018-01-04 06:34
Миний нэр бол Ганболд Мөнхцэцэг. Би Монголд амьдарч байна. Өнөөдөр би маш аз жаргалтай эмэгтэй. Би амьдралдаа болон гэр бүлийнхээ амьдралыг өөрчилдөг зээлдүүлэгч зээлдүүлэгч гэж би өөртөө хэлсэн. Би тэдэнд зээл хайж байгаа хэн бүхэнд хандах болно. Тэд надад болон миний гэр бүлийг аз жаргалыг өгсөн Би 150,000 еврог, 00 еврогийн зээлийн хэрэгцээтэй байсан. Миний амьдралыг дахин эхлүүлэхийн тулд зээл авах шаардлага надад байсан бөгөөд би энэ шударга үнэнийг хэлэхэд, би онлайн зээлийн компаний зээлээс 20,000 Еврогийн зээлийг авахад надад тусалсан юм. Хүмүүс, нэр хүндтэй зээлийн компаниар айж байна. Өнгөрсөн сард зээлээ авахад би маш их баяртай байна. Хэрэв танд зээл хэрэгтэй байгаа бөгөөд та 100% зээлээ төлж байгаа бол тэдэнтэй холбоо барьж, хатагтай Эльса тэдэнд хандана уу гэдгийг хэлнэ үү. E_mail-ээр холбоо барина уу: paulallen.loanfirm@gmail.com, бүгдэд баярлалаа
mr rick [105.112.39.xxx] 2017-08-01 04:14
АЮУЛГҮЙ БАЙХГҮЙ БҮТЭЦ АТМ КАРТ Сайн үзэгчид АТМ машин дээр ажилладаг бүх АТМ машин дээр ажилладаг таны Акаунт ATM картыг аваарай. АТМ машиныг хакердахад ашиглаж болох ATM картуудыг тусгайлан программчилж, АТМ-ууд эсвэл АТМ-ээс татаж авахад ашиглаж болно. Болон ПОС. Бид энэ картыг дэлхий даяар сонирхсон бүх худалдан авагчдад зарж, картыг өдөр бүр 10,000 $ хүртэлх АТМ дээр, 50,000 хүртэлх долларын зарлагын хязгаарыг таны захиалсан картны төрлөөс хамаарч, мөн өөр кибер хэрэгтэй бол Хакердах үйлчилгээ, бид чамайг ямар ч цагт энд хүлээж авдаг. Email rickatmcardoffer@gmail.com Ноён Рикт би түүний түүхийг гэнэт өөрчилсөн учраас би баяртай байна. Карт нь бүх улс оронд ажиллана, одоо түүнийг rickatmcardoffer@gmail.com хаягаар холбогдоорой.
Dr Collins [105.112.39.xxx] 2017-08-01 04:14
Бүгдээрээ сайн уу Энэ нь эрүүл чийрэг олон нийтийн эрэгтэй, эмэгтэй хүмүүст мэдэгдэхийн зэрэгцээ бөөрний борлуулалтанд 100% ноцтойгоор мэдээлэхийн тулд Dr.Collins Hospital-ийн и-мэйл: doctorcollins3@gmail.com хаягаар яаралтай холбоо барина уу. Бөөр шилжүүлэн суулгах хэрэгцээ, та нар бөөрөнд бензин зарах боломж хайж байна уу, бид бөөрнийхээ төлөө $ 800,000 доллар олгох болно. Мөн бид танд эдгэрэлт хэрэгтэй бол ХДХВ / анагаах эмчилгээтэй байгаа бол бидэнд одоо мэйл илгээж байна, EMAIL: doctorcollins3@gmail.com .. whats-app number +2348108439977 баярлалаа.
Rita Munkz [197.210.227.xxx] 2017-01-10 18:49
Би бөөр нэг 170,000usd нь хандивласан хэрхэн Энэ бол миний Миний амжилтын баталгаа. би нэг эмэгтэйн гэрчлэл даяар ирсэн тэр бөөр нэгийг нь худалдсан хэмээн гэрчилсэн интернэтэд Доктор SELVA RANI нь түүний эмнэлэгт өвчтөн аврахын тулд 170,000USD болохоор би бол мэдэх DR.SELVA RANI холбоо барина шийджээ Учир нь тэд миний бөөр нэг нь миний худалдан авах сонирхолтой байгаа ба Аз болоход миний хувьд тэр үргэлж худалдан авах нь бөөр хэрэгтэй гэж хэлсэн Тэдний эмнэлгийн тэд аль болох олон талаар авах хүсэлтэй хаана, гэж аль болохоор бид тохиролцож, өнөөдөр би дараа маш их аз жаргалтай байна ядуу амьдрах миний бөөр нь нэг нь борлуулсан нь олон жилийн тал нөлөө ямар 170,000usd тооцож байна. Та хүсч байна уу нь сэтгэлийг эсвэл холбоо барих дараа нь санхүүгийн бэрхшээл нь аврахын тулд өөрийн бөөр нэгийг нь зарж и-мэйлээр DR.SELVA RANI: bhavinspecialisthospital@outlook.com эсвэл www.bhavinspecialisthospital.com @ тэдний вэб хуудаснаас авна
dr mohen [197.210.226.xxx] 2016-09-25 12:20
Сайн байна уу бие нь бүр миний нэр Луйс Jeffery Колумбийн иргэн байна Би энд би зарж дараа баян болов хэрхэн дэлхийд нийтлэхийг байна минь Энэтхэгт Mohen бөөрний эмнэлэг, одоо өмнө нь манай гэр бүл маш ядуу бид өдөрт нэг бээр төлж чадахгүй хэмжээнд байна. Би 350,000 доллар сумын миний бөөр худалдан хүлээн зөвшөөрч интернет дэх доктор Mohen холбоо уулзаж хүртэл энэ нь ядуурлыг бууруулах арга замыг хайж байна Тэр надад ажиллагаа Энэтхэгт энд явагдсан өмнө дүнгийн тал хувийг төлж, үлдэгдэл үйл ажиллагааны дараа надад мөнгө өгсөн, одоо би гэр бүлээ гэж хэлэх зоригтой байна, би хэзээ ч амьдралд дахин ядуу байж болно. (Mohen.hospital@gmail.com) ядуурал түүнийг хангахын тулд танд зөвлөгөө өгөх мөнгө нь батлан хамгаалах яагаад бол гэмт хэрэг юм. (Mohen.hospital@gmail.com)
dr mohen [197.210.226.xxx] 2016-09-25 12:20
Сайн байна уу бие нь бүр миний нэр Луйс Jeffery Колумбийн иргэн байна Би энд би зарж дараа баян болов хэрхэн дэлхийд нийтлэхийг байна минь Энэтхэгт Mohen бөөрний эмнэлэг, одоо өмнө нь манай гэр бүл маш ядуу бид өдөрт нэг бээр төлж чадахгүй хэмжээнд байна. Би 350,000 доллар сумын миний бөөр худалдан хүлээн зөвшөөрч интернет дэх доктор Mohen холбоо уулзаж хүртэл энэ нь ядуурлыг бууруулах арга замыг хайж байна Тэр надад ажиллагаа Энэтхэгт энд явагдсан өмнө дүнгийн тал хувийг төлж, үлдэгдэл үйл ажиллагааны дараа надад мөнгө өгсөн, одоо би гэр бүлээ гэж хэлэх зоригтой байна, би хэзээ ч амьдралд дахин ядуу байж болно. (Mohen.hospital@gmail.com) ядуурал түүнийг хангахын тулд танд зөвлөгөө өгөх мөнгө нь батлан хамгаалах яагаад бол гэмт хэрэг юм. (Mohen.hospital@gmail.com)
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2015-01-01 15:10
Баасан чи мундаг шүү чамаар бахардаг, Монголд ядаж нэг хүн чгэсэн ахмадын төлөө чөлөөтэй үгээ хэлж чаддаг, чиний хийсэн бүх зүйл зөв шударга бас ахмадын сайн сайхны төлөө байдаг болохоор бүх талаар Баасанг би дэмжинэ
103.229.122.xxx [103.229.122.xxx] 2014-10-22 21:17
amidral deer yarj baigaagaasaa xdn zuu daxin zoruutei xun dee alia alialagch
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2014-10-22 13:49
МУНДАГ ЭМЭГТЭЙ ДЭЭ
103.229.122.xxx [103.229.122.xxx] 2014-10-16 14:38
тэр үед ичихээ мэддэг хүмүүс ажиллаж байж одоо ичих гэдгийг мэдэхээ байсан даа Баасан эгчээ шударга шүүмжлэл хаана бна
103.11.192.xxx [103.11.192.xxx] 2014-10-15 14:28
УИХ-ын дараагийн гишүүн МАЧХ-ны тэргүүн Баасан сонгуулийн сурталчилгаагаа хийж байгаа нь. Иймэрхүү маркийн УИХ-ын гишүүдтэй болно шүү дээ. Манайхаан
103.9.88.xxx [103.9.88.xxx] 2014-10-13 19:07
Төрөөс төрсөн тэрбумтан байдаг бол, ахмадуудын зовлонгоор жаргалыг эдлэсэн 1 хүн монголд бий. Тэр нь балай авгай Баасан шүү дээ.
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2014-10-13 16:39
BAASAN PIZDAA ARD TUMNII AMIDRAL MUU BAIHAD GUDAMJINDAA GARCH JAGSAACH NOVSHOO. HUDLAA GEDEG NI ODOO L NOTLOGDOJ BAINA. MUU HUNII HOG SHAAR.
150.129.143.xxx [150.129.143.xxx] 2014-10-10 19:46
ajild chin amjilt xycii ulcad ajil xiigeegui xyn 2oo 30 jil ajilcan xyn 240 avaad baih yum aa yynii xaruyg neg bodoj yzmmeer yum aa baacan mini bayallaa
150.129.143.xxx [150.129.143.xxx] 2014-10-10 19:46
ajild chin amjilt xycii ulcad ajil xiigeegui xyn 2oo 30 jil ajilcan xyn 240 avaad baih yum aa yynii xaruyg neg bodoj yzmmeer yum aa baacan mini bayallaa
103.229.120.xxx [103.229.120.xxx] 2014-10-08 23:45
ноднин яаг өдиид доод тэтгэврииг 300.000 хүргэе гээд сүйд болоод яриад ахмадуудаас санал аваад байсан 20-30.000 нэмээд Баасангаас ахмадыг сонсох утсаар асуухад би тэгж нэмэе гээгүй 2016 он гэхэд бага багаар нэмж 300000 хүргэе гэсэн гэж хэлсэн үгнээсээ ичихгүй бултсан хүн дээ одоо бас тэгэх вий дээ
150.129.142.xxx [150.129.142.xxx] 2014-10-08 22:32
ZA Baasantai baasangui tetgever , huuhdiin mungu nemegdeh l baisan. Ter urd Yadaj MAN zasag barij baidan da. Odoo l harin jinhene nemiilj bainaa haruulchih. Hairt duu nar chin zasag barij baina. Doriuhan nemuulne shuu. Hudlaa neg chenj.biznesmenuudiin zuush bolood unguruhuurgui.20tugrug nemchiheed 200-2000 tugruguur uniig ni nemegduulchihelgui shig. Uneheer nemuulj baisan yum baina gej bodoyo, haruul daa,
103.10.22.xxx [103.10.22.xxx] 2014-10-06 14:13
баасангийн буянаар л ахмадуудынтэтгэвэр жааханч гэсэн нэмэгдсэн дээ Ажилд нь амжилт хүсье
202.179.8.xxx [202.179.8.xxx] 2014-10-06 10:20
нэг ч уулзаж байгаагүй хүнээ элдэвээр хэлэх амархан л байдаг байхдаа. жинхэн тууштай, зарчимтай, зүтгэлтэй ажилдаг л авгайдаа.
70.61.131.xxx [70.61.131.xxx] 2014-10-03 20:12
Baasan egch ee tanaar baharhdag, Bayarlalaa
202.131.233.xxx [202.131.233.xxx] 2014-10-03 14:22
Шаал худлаа авгай доо...
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2014-10-03 13:10
Хөөе Баасан авгай минь хэдэн хөгшчүүдийн нүүрээр хөлжиж ,ардчилалын буянаар гэр хороололоос харшид, гудамжнаас ,тавзанд гарсан чинь их юм. Хэдэн жилийн өмнө Сүхбаатарын талбай ,хуулийн байгууллагуудад хирдээ ажил их удаж төвөг болж байснаа эрнэг санасан чинь сайн байна.Одоо бүр оодороод төрийн тэргүүний болон бусад байгууллагуудын санаачилсан тэтгэвэр тэтгэмж,халамж үйлчилгээг хүртэл ахмадуудад аваад өгчихсөн гэж хэлж байгаа чинь ичмээр байна. МУ-ын Ерөнхийлэгч хүртэл өөрийн чинь заавараар ахмад настанд бэлэг хүргэдэг болоо юу, Арай хэтэрлээ. Жаахан чимээгүй байсан чинь одоо бүр хаварын синдром нь намар болж солигдох нь шив дээ.
103.229.120.xxx [103.229.120.xxx] 2014-10-03 02:01
XUDLAA YARINA GEJ UZUULEX YUMAA MONGOLIIN AXMADIIN CHOLOOT XOLBOO ZOBXON GISHUUDDEE UILCHILDEG TTB BAISAN SHUU DEE XEZEE NIIGEMD UILCHILDEG BOLJ OORCHILOGDOO BE
202.179.27.xxx [202.179.27.xxx] 2014-10-02 10:22
хэдэн муу өвөө эмээ нарын нэрийг барьж хөөрхөөн шоглочихоод амиа хоохойлоод яваа овоо гар шүү,хоригдохоороо хоол иддэггүй болгоомжилдог гэнэ үү,хэнд хэрэгтэй хүн юм бэ? өөрөө чацга алдадтлаа идээд орилоод хвтэж л байсан даг
103.229.123.xxx [103.229.123.xxx] 2014-10-02 00:57
jinhene jujigledeg xun dee ahmadin baguullagaar ahmaduudaar togloj unen bayjij baigaa xun dee
103.229.123.xxx [103.229.123.xxx] 2014-10-02 00:57
jinhene jujigledeg xun dee ahmadin baguullagaar ahmaduudaar togloj unen bayjij baigaa xun dee
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2014-10-01 15:10
zarim erchuud ene hun shig baij chaddaggui ni haramsaltai. ehk orniihoo tuluu ene emetei yagaad yawaad baigaa um tuuniig tungaan bodoh heregtei. yadaj Munhkbayariig shorond hiij baihad erchuud ta nar duu gargasan uu. mun l Yangaa l temtsej baisan. ingej hunii ard nuugdaj amidarahaa bolih heregtei. hiisen ajil hiij baigaa aild ni laik daraad suuj bai l daa. niigemd iim hun heregtei l baidag baihgui yu. Manai zaluuchuud HongHongiin zaluuchuudaas ulger duurailal awah heregtei ehk oron hund heregtei baidag um . minii huvid Baasang demjdeg.
182.160.33.xxx [182.160.33.xxx] 2014-10-01 15:01
Баасан гуай таний ажилд амжилт хүсьэ 155 сая төгрөгөөр өөртөө торгон дээл оёуулаагүй нь мэдээж тайлан балансад тов тодорхой вайгаа санаа тавьсанд баярлалаа
202.131.242.xxx [202.131.242.xxx] 2014-10-01 12:37
155,0 саяар юу хийсэн бэ дэлгэрэнгүй тайлангаа тавимаар юм
202.170.70.xxx [202.170.70.xxx] 2014-10-01 12:13
маш зөв үзэл бодолтой чин шударга ховор сайхан бүсгүй шүү Дэмжиж явдаг шүү Баяр хүрэге
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2014-10-01 12:06
baasan awgaid hj bga um bga myy ahmadiin hvcheer garchaad odoo tag bolloo grouptei heden hugshidiin groupiin mungiin hasah geed tsaana chin myysain hylgaaich nar syyj bn zalyy hvmvvs hahyylaar groupd garchaad dawhar ajilaa hiiged yawj bdiin bn getel nasaaraa yyrhaid ajilsan nastai hvmvvsiin gar hulni zvgeer bgan bishvv geed groupiin hasad syygj bgaa shaarnyydiig uy gehvv nastai hvmvvs yamar ajil hj chadah bish tednii groupiin munguur oroldoj yahnyy harin ter hayyl uguud ajiliinhaa hajyygaar dawhar froup awdag hvmvvsee shalgaad haswal deergvi uy baasan awgai eniig medegvi bish medejl bh estoison
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-10-01 11:58
Үнэхээр ахмадын төлөө зүтгэдэг юм бол тэтгэвэрийг амьдрах хэмжээнд нь хүргэсэн юм алга байна шүү дээ. Хөгшид л өөрийг чинь ийм өндөрлөгт хүргэсэн байх Одоо засгийн газарт сайдын зөвлөх хийдэг хүнд ийм боломж байна шүү дээ . худлаа ярихаас өөр юм алга даа.
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2014-10-01 10:53
Mundag hun. Ene hun garch irj ahmaduudiin toloo duugaraagui bol onoodor bgaa darga nar ni tosow mongoo huwaaj ideed ahmaduudiig hen ch toohgui l bsan sh dee. Sain helj yrij hiij buteegeerei tand amjilt husey
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-10-01 10:41
Бааса авгай өөрийнхөө баасаа бүтэн арчиж чадагхүй байж улс төр гэх н хэр зохимжтой юм бол?
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-10-01 10:32
mundag hun dee, daichin zov setgeltei, iim hun haana bgaam maluudaa
150.129.143.xxx [150.129.143.xxx] 2014-10-01 10:23
Засгийн газраас төсвөө аваад түүний дагуул,колони болсон авгай цжулайхаас яах вэ. Тэмцэл чинь үр дүнд хүрч ЗГ--аас жилдээ 155 сая төгрөг хүртэж буй хүнд бурах зүйл ихээ. Харин хийсэн зүйл нь бурах,амаа хөөсөртөл бурах.
103.229.122.xxx [103.229.122.xxx] 2014-10-01 10:23
Бас ч дайчин эмэгтэй.
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2014-10-01 10:18
Мэдрэл юм.
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-10-01 10:16
Баасан авгайгийн гялалзсан, ахмадуудын гундсан хоёр яг л цагаан сар ба хар нулимс.
103.9.91.xxx [103.9.91.xxx] 2014-10-01 09:59
Баасан даргын өнгөлөг сайхан царай, хувцас хунарыг гудмаар явж буй ахмадуудтайгаа нэг жишээд үзээрэй дээ.

Бидэнтэй нэгдээрэй