![](/uploads/201410/news/thumb/0fbcf3d6785f58df305d2354f25b95f1_x3.jpg)
Өмнөд Солонгосын Инчон хотод болж буй Азийн зуны спортын 17-р наадамд шигшээ багийн 90 тамирчнаас бусад нь буюу 140 тамирчин хувийн зардлаараа оролцжээ. Энэ талаар ССАЖЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Бахытжан хэлсэн байна.
ССАЖЯ-ны зүгээс Инчоны Азийн наадамд зориулан 47 сая төгрөг төсөвлөснөө Монголын Үндэсний Олимпийн хороогоор дамжуулан шигшээ баг болон нийт оролцож байгаа тамирчдадаа гэрээ байгуулан олгосон байна.
Тодруулбал, сагсан бөмбөгийн эмэгтэй баг тамирчдаас гадна гандболын багийн 20 гаруй хүний бүрэлдэхүүн ч өөрсдийн зардлаар Инчоны Азийн наадмыг зорьжээ.
Шигшээ багийн тамирчдаас бусад нь хувийн зардлаараа явжээ | ||
Үзсэн: 2295 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.