![](/uploads/201410/news/thumb/16cc857010e8d4f1af515e9352a37eb7_x3.jpg)
БНСУ-ын Инчон хотноо болж буй Азийн XVII наадмын шилдэг гурван сагсчныг нэрлэхэд манай улсын шигшээ багийн довтлогч Т.Санчир "нэг тоглолтын дундаж оноо 21.4" гэсэн үзүүлэлтээр шилдэг тоглогч болжээ.
Тэрээр бүх л тоглолтын турш багтаа хамгийн их оноог цуглуулж байсан юм. Т.Санчир оноо цуглуулалтаараа тэргүүлэхээс гадна бөмбөг таслалт, самбараас авалт зэргээрээ тэргүүлжээ.
Түүний довтолгоог зогсоохын тулд өрсөлдөгчид нь нийт 34 удаа алдаа гаргасан байна. Мөн эсрэг багийн тоглогчид тоглолтын турш байнга дагаж, хоёр, гурваараа хамгаалалт тавьж байжээ.
Т.Санчир Азийн наадмын шилдэг тоглогч болов | ||
Үзсэн: 1659 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.