![](/uploads/201410/news/thumb/238f136f0cbb89b655d91dc22a5a3177_x3.jpg)
Азийн зуны спортын XVII наадам БНСУ-ын Инчён хотод 12 дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр сагсан бөмбөгийн хагас шигшээ, V, VII байрын тоглолтуудаар тэмцээн үргэлжилнэ.
Эрэгтэй 16 баг өрсөлдөж байгаагаас 9-16 байрын эзэд тодорсон. Хагас шигшээд Япон, БНСУ, Иран болон Казахстаний багууд шалгараад байгаа. Азийн наадмын мөнгөн медалийн төлөө Япон-БНСУ, Иран-Казахстаний багууд тоглох бол V байрын төлөө Катар-БНХАУ, VII байрын төлөө Монгол-Филиппиний багууд тоглоно. Манай багийн тоглолт Улаанбаатарын цагаар 14:15 цагт эхэлнэ.
Эмэгтэй 11 баг өрсөлдөж байгаагаас 9-11 байрын эзэд тодорсон. Хагас шигшээд Япон, БНСУ, БНХАУ болон Тайванийн багууд шалгарчээ. Азийн наадамд анх удаа оролцохдоо шөвгийн наймд шалгарсан Монголын эмэгтэй сагсчид мөн VII байрын төлөө Тайландийн багтай тоглох юм. Монгол-Тайландийн тоглолт Улаанбаатарын цагаар 12:00-оос "Самсан" спортын ордонд болно.
Сагсан бөмбөгийн хагас шигшээ, V, VII байрын тоглолтууд болно | ||
Үзсэн: 1658 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.