Ерөнхий сайд Н.Алтанхуяг Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр замын далангийн ажлын явцтай танилцлаа. Чингис бондын эх үүсвэрээс шинэ төмөр замын суурь бүтэц, барилгын ажилд зориулан 200 сая ам. долларын санхүүжилт олгохоор шийдвэрлэснээс 193.9 сая ам.долларын санхүүжилт хийгджээ. “Монголын төмөр зам” Төрийн өмчит хувьцаат компанийн хэрэгжүүлж байгаа шинэ төмөр замын төслийн гүйцэтгэгчээр “Samsung C and T” корпораци ажиллаж байгаа бөгөөд дотоодын 12 туслан гүйцэтгэгч компанийн 1700 гаруй хүн ажиллаж байгаа юм.
276 км замын газар шорооны ажил 76 хувь, гүүр хоолойн ажил 50 хувийн гүйцэтгэлтэй байна. Төмөр замын ажлыг төлөвлөгөөний дагуу ирэх 2015 оны 10 дугаар сард ашиглалтад оруулахын тулд үйл ажиллагаагаа эрчимжүүлж, санхүүжилтийн бусад эх үүсвэр болон гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шинэ төмөр замын төсөлд татан оруулахыг холбогдох албаны хүмүүст Ерөнхий сайд үүрэг болголоо. Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр зам ашиглалтад орсноор жилд 30 сая тонн нүүрс тээвэрлэх тээвэрлэлтийн өртгийг хамгийн багаар бодоход 50 хувиар бууруулж, авто замаар тээвэрлэхэд үүсдэг байгаль орчны сөрөг нөлөөллийг багасгах юм.
Ирэх жил шинэ төмөр замаар нүүрс тээвэрлэнэ | ||
Үзсэн: 911 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.