Шууд Chart

Аваргуудын лигийн F, E хэсгийн тэргүүлэгчид огцорлоо

2014-10-01 13:25:50

"UEFA"-гийн Аваргуудын лигийн шинэ улирлын хэсгийн хоёр дахь тойргийн тоглолтууд манай цагаар урд шөнө эхэллээ. Энэ удаад F, E хэсгийн тоглолт сонирхолтой болсон юм. Хоёрдугаар тойргийн тоглолтын хүрээнд "Парис Сэйнт Жермейн" талбай дээрээ алдарт "Барселона"-г хүлээн авч, 3:2-оор өндөрлүүлснээр маш хэрэгтэй хожлоо авсан юм. Ингэснээр тэд F хэсгийг дөрвөн оноотой тэргүүлж эхэллээ. 

Харин "Барса" өнгөрсөн шөнө хожигдол хүлээснээр гурван оноотой, хэсгийн хоёрдугаар байрт явна. Урд шөнө болсон тоглолтуудаас "Манчестер Сити" болон "Рома" багуудын тоглолт мөн сонирхол татам боллоо. Эхний тоглолтоо хожигдлоор эхлүүлсэн "Манчестер Сити" энэ удаад талбай дээрээ Италийн багтай 1:1-ээр тэнцэж, оноо алдсан. Ингэснээр “Ситизен”-чүүд ердөө нэг оноотойгоор Е хэсгийн гуравдугаар байрт эрэмбэлэгдэж байна. "Сити" дараагийн тоглолтдоо хожил авч чадахгүй, эсвэл ямар нэгэн байдлаар оноо алдвал тэдний хувьд нөхцөл байдал тун хүнд болно. Е хэсгийн нөгөө зоонд "Байерн Мюньхэн" өрсөлдөч "ЦСКА Москва"-г 0:1-ээр буулган авснаар зургаан оноотой болж, Е хэсгээ тэргүүлж эхэллээ.

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох аваргуудын лигийн бусад тоглолтуудыг эргэн мэдээлэх болно.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Аваргуудын лигийн F, E хэсгийн тэргүүлэгчид огцорлоо   
Үзсэн: 835 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй