Шууд Chart

Нийслэлийн “Ардчилсан хүчний холбоо” чуулга уулзалт хийнэ

2014-10-01 13:23:14

“Ардчилсан хүчний холбоо”-ноос энэ сарын 3, 4, 5-ны өдрүүдэд “Нийслэлийн чуулга уулзалт”-аа зохион байгуулахаар болжээ.

“Хүнээ хөгжүүлж, Монголоо шинэчилье” уриатай энэхүү чуулга уулзалт нь дүүргүүдийнхээ гишүүд дэмжигчдийнхээ дунд сургалт, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх замаар нийгэмд шууд ардчиллыг бэхжүүлэх, “Ардчилсан хүчний холбоо”-ны гишүүд дэмжигчдийн  мэдлэг чадварыг дээшлүүлэх, гишүүд дэмжигчдийн  цар хүрээг нэмэгдүүлэх, үнэт зүйлс үзэл санаагаа нийгэмд түгээн дэлгэрүүлэх зорилготой юм байна. Олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд болох “Нийслэлийн чуулга уулзалт”-ын хүрээнд нийслэлийн есөн дүүргийн “Ардчилсан хүчний холбоо”-ны гишүүд дэмжигчид болон зочид төлөөлөгчид хуран чуулж, өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн ажлаа дүгнэж, цаашдын үйл ажиллагааныхаа талаар хэлэлцэх аж.

 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Нийслэлийн “Ардчилсан хүчний холбоо” чуулга уулзалт хийнэ  
Үзсэн: 1098 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй