![](/uploads/201410/news/thumb/c6a8cee244903baf5224ccf1e9e8ec46_x3.jpg)
УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж тэргүүтэй төлөөлөгчид есдүгээр сарын 27-30-ны өдрүүдэд БНАСАУ-д айлчилжээ. Энэ үеэр төлөөлөгчид БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ким Ен Намд бараалхсан байна.
Мөн айлчлалын үеэр УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж Ардын Дээд Хурлын дэд дарга Ан Дон Чунтай хэлэлцээ хийж, дэд даргыг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урьжээ. Түүнчлэн Ражин боомтыг хамтран ашиглах, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах зэрэг хоёр орны харилцаа, бүс нутаг, олон талт хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.
Айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, М.Батчимэг, О.Содбилэг болон албаны бусад хүмүүс багтсан байна. Төлөөлөгчид Вонсаны аялал жуулчлалын бүс, түүний хэтийн төлөвлөгөө, Сондовон олон улсын хүүхдийн зуслан, Корё Анагаах Ухааны академи, Пёньян хотын Амаржих эмнэлэг, Окрю хүүхдийн эмнэлгийн үйл ажиллагаатай мөн танилцжээ.
УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж тэргүүтэй төлөөлөгчид БНАСАУ-д айлчлав | ||
Үзсэн: 1103 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.