Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хэлтсээс гэр бүлийн хүчирхийлэл ямар хэлбэрээр, байдаг хэрхэн үйлдэгддэг, өөрийгөө хэрхэн хамгаалах, хүчирхийлэл ямар үр дүнд хүргэдэг талаарх мэдээллийг хүргэж байна.
Хаалттай хаалганы цаана таны мэдэхгүй маш олон гэмт хэрэг өрнөж байдаг. Хүчирхийлэл гэдэг нь заавал зодох биш сэтгэл санааны , бэлгийн , тагнан мөрдөх , тарчлаан зовоох , ар гэр ураг төрөл , донтолт зэрэг олон төрөлөөр илэрч байдаг.
Харин гэр бүлийн хүчирхийлэл нь уучлалт гуйх - түр тайвшрах - дахин хүчирхийлэх гэсэн мөчлөгтөйгөөр далд үйлдэгддэг давтагддаг даамжирдаг гэсэн тойргоор илэрч байдаг. Аливаа төрлийн хүчирхийлэлд өртсөн иргэд айдас түгшүүрт автах ,стресс , уур бухимдалтай байх , өөртөө , болон ирээдүйд итгэх итгэлгүй , зорилго , хүсэл мөрөөдөлгүй болох бусадтай харилцах харилцаа , хандлага сөрөгөөр өөрчлөгдөх , нийгмээс тусгаарлагдах , ойр дотны хүмүүсээс хөндийрөх нь өөрийн үнэлэмж буурсан, хүсэл тэмүүлэл, баяр баясалгүй, гуниг гутралтай, цөхөрсөн байдалтай болж цаашлаад гүн сэтгэл гутралд орох эрсдэлтэй байдаг.
Хэрвээ таньд эдгээр шинж тэмдэг илэрч байвал ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртсрн байх бөгөөд өөрийн аюулгүй байдал сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарч өөрийгөө хамгаалахын тулд цагдаагийн 102 107 дугаарын утсанд хандаж зөвлөгөө мэдээлэл авах боломжтой. Бид аль ч нийгмийн давхаргад амьдарч байж болно хамгийн гол нь хүчирхийлэлгүй орчинд амьдрах эрхтэй.
Э. Сэлэнгэ
| Цагдаагийн 102 107 дугаарын утсанд хандаж зөвлөгөө мэдээлэл авах боломжтой | ||
| Үзсэн: 510 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.