Шууд Chart

Эмэгтэй сагсчдын баг наймдугаар байрт орлоо

2014-10-01 15:09:25

Азийн зуны спортын XVII наадам БНСУ-ын Инчён хотод 12 дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр сагсан бөмбөгийн тэмцээний хагас шигшээ болон V, VII байруудын төлөөх тоглолтууд болж байна.

Эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн VII байрын төлөө тоглосон Монгол-Тайландын тоглолт 74-59 буюу Тайландчуудын хожлоор дууслаа. Ийнхүү Монгол Улсын эмэгтэй баг Азийн наадамд анх удаа оролцохдоо шилдэг наймд багтсан амжилтыг үзүүллээ.

Манай баг Хонгконг, Казахстан, Непаль, Катар улсын багуудтай урьдчилсан шатанд өрсөлдсөн. Эндээс Казахстан, Непаль, Катарын багуудыг хожиж, Хонгконгт хожигдсоноор хэсгээ тэргүүлж, шөвгийн наймд өрсөлдөх эрхийг авсан юм. Азийн наадамд анх удаа оролцохдоо ганц хожил авах гэж ирсэн тэд гурван хожил авч түүхэн амжилтыг үзүүллээ.

VIII байр: Монгол

IX байр: Хонгконг

Х байр: Непаль (Балба)

XI байр: Катарын багууд шалгараад байна. Хагас шигшээд Япон, БНСУ, БНХАУ болон Тайванийн багууд шалггарсан. Тэднээс медальтнууд тодрох болно.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Эмэгтэй сагсчдын баг наймдугаар байрт орлоо  
Үзсэн: 958 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй