УИХ-ын намрын чуулган өнөөдөр эхэллээ. Чуулган эхэлсэнтэй холбогдуулж байнгын хороод өнөөдөр 14:00 цагаас хуралдах байсан боловч хойшлогдож үдээс хойш 16:00 цагаас хуралдахаар болсон. Учир нь УИХ дахь намын бүлгүүдийн хурал дуусаагүй байгаа юм.
Өнөөдөр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо “А” танхимд хуралдаж Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх юм. Үүнээс гадна намрын ургац хураалтын явцын талаар, “Монгол орны ойн цэвэрлэгээний талаар авах арга хэмжээний тухай” Байнгын хорооны тогтоолын хэрэгжилтийн талаар болон Туул голын бохирдлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонсох юм.
Харин Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Олон улсын валютын сангийн ерөнхий хэлэлцээрт оруулах нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөх тухай болон Олон талт хөрөнгө оруулалтыг баталгаажуулах байгууллагын Конвенцид орсон нэмэлт, өөрчлөлтийн талаар зөвшилцөх юм.
Байнгын хороод үдээс хойш хуралдана | ||
Үзсэн: 839 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.