![](/uploads/201410/news/thumb/464fa33ff2a6a0b361a7fcb808118a30_x3.jpg)
Азийн наадмын софт теннисний тэмцээн өчигдөр эхэлсэн. Өнөөдөр холимог хосын хүрэл медалийн төлөөх тоглолтод Монголын баг Индонезийн теннисчдэд хожигдлоо. У.Баясгалант, Б.Норовсүрэн нарын хослол энэхүү тоглолтод энэ тэнцүүхэн өрсөлдөж, 4:5 онооны харьцаатай буюу ганц онооны зөрүүгээр ялагдлаа. Тэд Камбожийг (5-0), Непалийг (5-0), Лаосийг (5-1), Филиппинийг (5-2) харьцаагаар хожиж, хэсгийн аварга болсон юм.
Маргааш Софт теннисний эрэгтэй, эмэгтэй хосын төрөл явагдана.
Энэ удаагийн Азийн наадмын софт теннисний багийн бүрэлдэхүүнд эрэгтэйчүүдээс Б.Энхжин, Э.Тэлмэн, А.Дамдин, Г.Энхтүвшин, У.Баясгалант нар оролцож байгаа бол эмэгтэйчүүдээс Э.Солонго, С.Ганчимэг, М.Анударь, А.Мөнх-Учрал, Б.Норовсүрэн нар оролцож байна.
Софт теннисний хүрлийн төлөөх тоглолтод хожигдлоо | ||
Үзсэн: 1564 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.