Шууд Chart

Шоронд хоригдсон залууд дөрвөн сая ам.доллар өгнө

2013-08-01 10:15:17

 АНУ-ын Засаг захиргаа 25 настай оюутан залуу Даниел Чонгд дөрвөн сая ам.доллар төлөх болсон тухай Ассошиэтед Пресс агентлаг мэдээлжээ. Учир нь 2012 оны дөрөвдүгээр сард цагдаагийн ажилтнууд нэгэн иргэний гэрээс 18 мянган ширхэг эм, хар тамхи, зэвсэг олжээ. Тэр үеэр 25 настай оюутан Дэниэл Чонгийг тэнд байсан найман хүний хамтаар цагдаагийн газарт хүргэхдээ залууг марихуан авах гэж очсон гэж буруутгасан аж. Цагдаа нар шалгах үеэр Дэниэл Чонг буруугүй байсан ч түүнийг суллахаа мартсан байна.

Тэрээр хаалганы доогуур гутлаа шидэж, орилж хашгирсан боловч хэн ч түүний сонсоогүй гэнэ. Залуу амьд үлдэхийн тулд шээсээ ууж, биеийн байдал нь маш хүнд эмнэлэгт хүргэгдсэн байна.  Энэ хугацаанд 15 кг турсан тэрээр шингэн дутагдаж, бөөрний дутагдалд орсны улмаас нэг хэсэг эмчилгээ хийлгэж байж хэвийн байдалдаа оржээ.  Тиймээс оюутан өмгөөлөгч авсан байна.
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Шоронд хоригдсон залууд дөрвөн сая ам.доллар өгнө  
Үзсэн: 1381 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.11.195.xxx [103.11.195.xxx] 2013-08-01 13:54
манаид төриин ажилтаны гаргасан алдааг төр хариуцна гэж заасан баидаг тул цагдаа нар ямар ч буруу зүил, гэмт хэрэг хиисэн ч ял зэмд унахгүи тул их дээрэлхүү, монголчуудаа маш их үзэн ядсан, хүмүүсииг гөлөг гэж баинга хараадаг зан төлөвиин эмгэгтэи баидаг

Бидэнтэй нэгдээрэй