Өнгөрөгч тавдугаар сарын 29-ний өдөр МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг ажилдаа хариуцлагагүй ажиллаж, бондын мөнгийг үр дүнгүй зарцуулсан хэмээн үзэж түүнийг огцруулах саналыг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан.
Өнгөрсөн хаврын чуулганаар түүнийг огцруулах асуудлыг хэлэлцэх явц байнгын хороо болон чуулган дээр таван ч удаа хойшлогдож байсан юм. Харин УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн хэлэлцэх асуудлын жагсаалтад Н.Батбаяр сайдыг огцруулах эсэх асуудлыг багтаажээ. Эдийн засгийн хөгжлийн сайдын асуудлыг бид эргэн мэдээлэх болно.
Н.Батбаяр сайдыг огцруулах эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ | ||
Үзсэн: 941 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.