Шууд Chart

Төмөр замын царигийн асуудлыг хэлэлцэнэ

2014-10-02 08:54:11

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.

Төмөр замын царигийн уг асуудлыг өнгөрсөн хаврын чуулган болон байнгын хороогоор хэд хэдэн удаа хаалттай хэлэлцэж байсан ч тодорхой үр дүнд хүрч чадаагүй байсан юм.
 
Өнгөрсөн наймдугаар сайрд хийсэн БНХАУ-ын дарга Си Жиньпиний айлчлалтай холбогдуулан уг асуудлыг цаашид үргэлжлүүлэн хэлэлцэнэ гэж зарим эх сурвалжууд мэдээлж байгаа. Ямартаа ч чуулганы нэгдсэн хуралданаар уг асуудлыг хэрхэн шийдэхийг бид эргэн мэдээлэх болно.  
Нийтэлсэн: О.Энхмаа

Төмөр замын царигийн асуудлыг хэлэлцэнэ  
Үзсэн: 954 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй