УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хаалттай горимд шилжлээ. Учир нь Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хаалттайгаар хуралдах шийдвэрийг УИХ-ын дарга З.Энхболд танилцуулсан юм. Төмөр замын асуудлыг өмнөх хаврын чуулганы явцад ч мөн хаалттай горимоор хэлэлцэж байсан.
Уг асуудлыг өнөөдөр чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэх эсэхийг нь шийдээд үүний дараа намын бүлгүүд уг асуудлаар хуралдаж саналаа нэгтгэх юм байна. Харин намын бүлгүүдийн дараа холбогдох байнгын хороо хуралдаж төмөр замын царигийн асуудлыг дахин үдээс хойших чуулганы хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийхээр болжээ.
Ямартаа ч нэгдсэн ойлголтод хүрч чадалгүй удсан уг асуудлыг БНХАУ-ын даргын айлчлалын дараа яаралтай шийдэхээр болжээ. Мэдээллийн дэлгэрэнгүйг бид удахгүй хүргэнэ.
Чуулганаар төмөр замын царигийн асуудлыг хаалттай хэлэлцэж байна | ||
Үзсэн: 1083 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.