![](/uploads/201410/news/thumb/42f1443fc429dec7d17c16c04030d1e1_x3.jpg)
Өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна
"Өдрийн сонин" Өдрийн сонины тэргүүн нүүрт "Энэ парламентийн гурав дахь намрын чуулган эхэллээ" нийтлэл, УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржийн Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын асуудлаар өгсөн ярилцлага, Л.Чинбат: "...Газар тариалангийн салбар унаж байна" ярилцлага", мөн сонины удаах нүүрт Д.Эрдэнэбат: "Бүтцийн өөрчлөлт гэдэг нэг яамыг нэмж, хасах асуудал биш" ярилцлага зэрэг улс төр, парламентийн тогоонд болж буй үйл явдлуудыг онцолсон байна.
"Өнөөдөр сонин" Энэ удаагийн дугаартаа мөн л намрын чуулганы талаар "Хариуцлага дагуулсан намрын чуулган", "зочин" буландаа мэргэжилийн сумод 31 дэхь удаагаа түрүүлээд буй М.Даваажаргалын "Гадаадын сумочдын цаана эх орон, ард түмэн нь өндөлзөж байдаг" хэмээх ярилцлага, "тодруулга буландаа "Энэ оны нэгдүгээр ээлжийн цэргүүдийг хугацаанаас нь өмнө халахгүй" ярилцлага, "Чанараараа гайхуулах буудайтай жил" зэрэг онцлох нийтлэл, ярилцлага, мэдээллүүдийг багтаажээ.
"Зууны мэдээ" сониноос "Спикер Хятадад айлчилна", "Аудиторын үйлдлийг прокурор хаацайлах уу?", "Борлуулагч залууг хөнөөсөн этгээдийг эрэн сурвалжилж байна" мөн тус сонины "хөндөх сэдэв" буланд нийтлэгдсэн "Ардын дайсан архидалт" зэрэг мэдээллүүдийг унших боломжтой.
"Улс төрийн тойм" сонины тоймчийн буланд "У.Хүрэлсүх намынхаа удирдлагуудтай нудрага зөрүүлнэ гэв үү?", "Өмнөд Солонгосчууд биднийг буруугаар ойлгочихож", "Баяртай эдийн засгийн хямралын сайд Н.Батбаяраа" зэрэг нийтлэл, сонины "ярилцах танхим" булангаас С.Эрдэнэ: "Эрх мэдэл албан тушаалд хоргодох юм алга" зэрэг ярилцлага, тоймуудыг онцолжээ.
"Үндэсний шуудан" сониноос "Хятад энэ сарын дөрөвнийг хүртэл хилээ хаана", "АНУ-д эбола вирусын халдвар авсан хүн бүртгэгдлээ", "Дэд бүтэц, барилгын салбарыг дэмжээгүй бол эдийн засаг 12-13 хувиар өсөхгүй", "Н.Алтанхуягийн мэдэгдэл буюу "эзэн -100"-гийн "хоёрдугаар анги"" зэрэг мэдээ, сурвалжлагыг унших боломжтой.
"Таван цагариг" спортын онцлох үйл явдлыг бичдэг тус сониноос Инчёны Азийн наадмын эргэн тойрон дахь бүхий л мэдээ мэдээллийг авах боломжтой. "Монголын баг XVI байрт бичигдэж байна", "Азийн наадмыг зохион байгуулах хороо албан бичиг ирүүлжээ", "Д.Загдсүрэн спорт алхааны тамирчдад шагнал гардуулав", зэрэг мэдээ, мэдээллийг хүлээн авч уншаарай.
Сонины онцлох мэдээллийн тойм | ||
Үзсэн: 862 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.