![](/uploads/201308/news/thumb/bd2bf97e50984b43257664abbbf85ec9_x3.jpg)
Монголын охид залуус хилийн чанадад эх орныхоо нэрийг цөөнгүй гаргах болсон. Тхайлбал, СТА дуучин Б.Амархүү ОХУ-д эх орныхоо нэрийг багагүй цуурайтуулаад байгаа билээ. Харин Америкийн шоу бизнест Монголынхоо нэрийг гаргаж яваа Б.Уянга хэмээх авьяаслаг охиныг танилцуулъя.
Москвад төрж, Швейцарьт өссөн тэрээр Бостон хотод үндэсний Вокал болон орчин үеийн Pop, R&B урсгалаар мэргэшин уран бүтээлээ хийж байгаа юм байна. Дуучин, төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч охин маань алдартнуудын сурч, төгссөн Berklee коллежийг төгссөн аж.
Түүний уран бүтээл эрс тэс хоёр урсгалыг нэгтгэснээрээ онцлог гэнэ. Азийн уянгалаг аялгуут Pock-ийн цэвэр энергитэй нийлүүлсэн. Түүний өвөрмөц хоолой нь уртын дуунаас Pop руу амархан шилжиж чаддаг гэнэ.
Б.Уянга одоогоор “Song for a new world” хэмээх олон улсын хамтарсан уран бүтээл дээр ажиллаж байгаа бөгөөд Google Nexus мөн японы Disney Mickey mouse Club-тай хамтран ажиллаж байгаа ажээ.
Тэрээр уран бүтээлээ хийхийн хажуугаар хөгжмийн багш, зурагчин хийдэг аж. Тэрээр тун удахгүй “Ciber City” нэртэй анхны цомгоо сонсогч олны хүртээл болгохоор бэлтгэж байгаа тухай ойрын эх сурвалжууд мэдээлж байна.
Эх орныхоо нэрийг дэлхийд гаргаж яваа авъяаслаг охиндоо амжилт хүсэе...
Монгол охин АНУ-д эх орныхоо нэрийг гаргаж явна | ||
Үзсэн: 2069 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.