![](/uploads/201410/news/thumb/ced32e5519870547dae332a7b2ac4d49_x3.jpg)
Азийн наадмын эмэгтэйчүүдийн боксийн 60 кг-ын хагас шигшээ тоглолт өчигдөр болсон. Шагнал гардуулах мөчид тус жингийн мөнгөн медалийн төлөө БНСУ-ын боксчин Жинатай тоглоод гурван үеийн турш илүүрхсэн ч ялагдан хүрэл дээр буусан Энэтхэгийн Сарита Деви өөрийн медалийг авахаас татгалзаж, өрсөлдөгчийнхөө хүзүүнд зүүж өгөв.
Тус хүрэл медалийг Солонгосын тамирчин өөрийн энгэртээ үлдээн мөнгөн медалиа Сарита Деви-д өгсөн боловч тэрээр тамирчныг нөхөрсгөөр тэврэн үнсээд медалийг авалгүй тавцан дээр үлдээгээд гарч оджээ.
Ингээд эмэгтэйчүүдийн 60 кг-ын медальтнуудад шагнал гардуулахад танхимд цугласан олныг гайхашруулсан ялангуяа Солонгосчуудыг "шок"-нд оруулсан үйл явдал боллоо.
Финалын тоглолтод зохион байгуулагчдын дэмжлэгтэй гарч ирсэн БНСУ-ын боксчин Жинаг тоглоход танхимд цугласан олон дургүйцлээ илэрхийлж Хятадын боксчинг дэмжицгээсэн юм. Хятадын боксчин Жанхуа ч илт давуу тоглож энэ жингийн алтан медаль хүртлээ.
Шагнал гардуулахад болсон үйл явдлын бичлэгийг доорх линкээр үзнэ үү.
http://www.youtube.com/watch?v=PAalc75s2fE
Шагналын тавцанд эсэргүүцлээ илэрхийлэв... | ||
Үзсэн: 1219 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.